Нийгэм мэдээ

Иргэд Хөх хотоос ирж байгаа вагоныг хуучных гэж гоочлов

Гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Хөх хот-Улаанбаатар чиглэлийн вагоныг иргэд ихээр шүүмжлээд байна.

Тодруулбал, Иргэн "Н" өөрийн цахим хуудаснаа "Хөх хотоос ирж байгаа вагон БНХАУ-ын хөдөө орон нутаг руу явдаг вагоноос муу, хуучных байна. Шинэ тохитой вагоноор явмаар байна" гэсэн юм.

Үүний дагуу УБТЗ-ын зорчигч тээврийн албаны дарга Баттулгаас тодрууллаа. Тэрбээр "Одоогийн байдлаар хоёр улсаас дугуй нь солигддог вагон зорчиж байгаа. БНХАУ-ын нутагт орох үед дугуй нь нарийн царигаар солигддог юм. Харин манай улсаас гарахдаа бүдүүн царигтай явдаг. БНХАУ-ын талаас ч адилхан зорчиж байгаа. Манай улсаас БНХАУ-ын вагонд хяналт тавьж болохгүй. Тиймээс зорчиж байгаа вагоноор үйлчлүүлэхийг хүсэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Нарийн, өргөн цариг гээч. Хятадын хөдөө тосгонд ийм вагон явахгүй. Яагаад гэхээр дотоодоо нарийн цариг ашгилдаг. Вагонууд нь орчин үеийх болсон. Хятадын шинэ вагонд сууя гэвэл төмөр замаа сольно.

Дугуйнд ч байгаа биш. доорх зам муу
Дугуйнд ч байгаа биш. доорх зам муу
Reply to  хүннү

яг үнэн доодох зам нь муу, хуучных

Иргэн
Иргэн

Бүдүүн дугуй нарийн дугуй гэж юу билээ Нандинэрдэнэ гуай

Зочин
Зочин

Хаха,

Last edited 1 Он Өмнө by Т. Нандин-Эрдэнэ
Дугуйнд ч байгаа биш. доорх зам муу
Дугуйнд ч байгаа биш. доорх зам муу

Манай улсын газар дээрх жинхэнэ биет төмөр зам нь муу учраас дээр нь ямар ч сайн г�##�т тэрэг тавиад явуулаад нэмэргүй адилхан удаан явна гэдгийг бид рэйлбусаас харсан. Г�##�т тэргэнд монголд сууж үзсэн хүн аяндаа мэдэрнэ.

Зочин
Зочин

mongluudad yag l taaruulj baigaa shde

Холбоотой мэдээ

Back to top button