Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа товлоно

Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан хуанлийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлэх учиртай.
Үүнээс урьтаад, МАН Бага хурлаа, АН Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж мөрийн хөтөлбөрөө эцэслэх юм.
Иймд өнөөдөр /2024.03.20/ МАН-ын Удирдах зөвлөл 14.00 цагаас хуралдаж, Бага хурлаа товлох, хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэх чигтэй байна. Урьдчилсан байдлаар Бага хурлаа энэ сарын 23-нд хуралдуулна гэх мэдээлэл байгаа юм.
МАН-ын Удирдах зөвлөл өмнө нь гуравдугаар сарын эхээр хуралдаж, мөрийн хөтөлбөрөө мөн хэлэлцсэн билээ.
Харин Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнгөрөгч амралтын өдрүүдээр /2024 гуравдугаар сарын 16, 17/ хуралдаж мөрийн хөтөлбөрийн явцыг хэлэлцсэн. ҮБХ-ны хурлаа АН-ын дарга Л.Гантөмөр, генсек Д.Одбаяр нар 2024 оны гуравдугаар сарын 23-нд хийхээр урьдчилсан байдлаар тохирч, товлоод байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НЭЭЛТТЭЙ ХИЙЖ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? ЯМАР ЯМАР МУДАКУУДАА ДЭВШҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА АЙМШГУУД ЧИНЬ ДАХИН ОРЖ ИРЭХ ЮМ УУ? ОРУУЛААЛ ИР НЯЦ ДАРААД ӨГИЙ ХЭРВЭЭ СОНГУУЛЬ ШУДРАГА БОЛДОГ БОЛ ШҮҮ ДЭЭ