Гадаад мэдээДЭЛХИЙ

Пентагон: Украины оршин тогтнолд аюул учраад байна

Украинд зэр зэвсгийн тусламж яаралтай хэрэгтэй. Ийм учраас АНУ-ын Батлан хамгаалахын сайд, Пентагоны тэргүүн Ллойд Остин мягмар гарагт /2024.03.19/ Украины оршин тогтнолд аюул заналхийлээд байгааг анхааруулжээ.

АНУ өнгөрсөн долоо хоногт Украинд нэмж 300 сая ам.долларын зэвсгийн тусламж илгээхээ мэдэгдсэн. Гэвч энэ мөнгөөр худалдаж авсан зэвсгүүд хэдхэн долоо хоног болоод дуусна гэдгийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан анхааруулсан юм.

Ийм учраас Остин хэвлэлийн бага хурлын үеэр “Өнөөдөр Украины оршин тогтнол, АНУ-ын аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Би АНУ-аас үзүүлэх аюулгүй байдлын тусламж, зэвсгийн хангамжийн урсгалыг үргэлжлүүлэх зорилготой. sЭнэ нь Украины оршин тогтнол, бүрэн эрхт байдал мөн АНУ-ын аюулгүй байдалтай хамаатай хэрэг юм” хэмээжээ.

Ллойд Остин, зургийн эх сурвалж: Reuters

Конгрессын доод танхимд (Төлөөлөгчдийн танхим) Украин руу илгээх 60 тэрбум ам.долларыг багтаасан хуулийн төсөл царцсан байгаа. Харин Конгрессын дээд танхим (Сенатын танхим) өнгөрсөн сард Украин, Израил, Тайвань руу илгээх 95 тэрбум ам.долларын хуулийг төслийг дэмжсэн.

Гэвч Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон тус хуулийн төсөл дээр санал хураалт явуулахаас татгалзаж буй.

Харин Европын Холбооны хувьд өнгөрсөн долоо хоногт 5 тэрбум еврогийн цэргийн тусламж илгээх болсон. Гэхдээ НАТО-гийн ерөнхийлөгч Йенс Столтенберг яг одоо зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг өнгөрсөн пүрэв гарагт /2024.03.14/ онцолсон юм.

Эх сурвалж: Reuters, Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Америк тэргүүтэй НАТО-гийн нөхөд тусламж нэрээр дайныг өдөөхөө болиочээ. Ингэж тусламж нэрээр дайныг өдөөх нь Украйн гэх улсыг газрын хөрснөөс арчих үндэслэл болоод байнаа. Америкийн зөнөг өвгөн Байдан Пентагоны Остин гэх хар х�##�тар нөхөр ингэж зэвсгээр хөөцөлдөж дэмийрэхээ зогсоох хэрэгтэй.

Зочин
Зочин

Бүх зүйл АНУ ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарна.

Зо чи мин
Зо чи мин

Солир чинь сармагчин шив

Зо чи
Зо чи

Нацист Бандeруудыг няц дар

иргэн
иргэн

Оросыг нам дараасай.Иргэд нь ч з�##�хаад байна,Путины эсрэг дуугарв�##� шууд шоронд. Путины сонгуулд өгсөн иргэдийн сан�##� хуурамч гэж орос найзаасаа сонссон.

Зочин
Зочин
Reply to  иргэн

Засс хуцөө. Орос бол сүүлчийн украйн хүн үхтэл байлдах хүн ам эдийн засагтай том гүрэн шүү хужаа минь.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Орос бол цус сорогч Вампир, ах дүүгийнхээ цусыг сорж бна, хөрш зэргэлдээ орнуудаа дандаа шантаа жилж байдаг зовлонтой нохосын орон!

Холбоотой мэдээ

Back to top button