Танилц: "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн нийслэлийн төсөвт ногдол ашиг төвлөрүүлсэн байдал

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна.
Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байгаа юм. Иймд нийслэлээс уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах, өмчийн маргааныг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм. үүнтэй холбогдуулан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн төсөвт ногдол ашиг төвлөрүүлсэн байдлыг /мян.төгрөг/ танилцуулж байна.
№ | Огноо | Төвлөрүүлсэн дүн | Тайлбар |
1 | 2008 | 2,359.80 | Шүүхийн маргаантай байсан тул ТУЗ хуралдаагүй байна. |
2 | 2009 | 0 | |
3 | 2010 | 0 | |
4 | 2011 | 0 | ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцээгүй. |
5 | 2012 | 0 | |
6 | 2013 | 0 | |
7 | 2014 | 3,172.80 | ТУЗ-ийн 2014 оны 14/01 тогтоолоор 3,302.3 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. |
8 | 2015 | 0 | ТУЗ-ийн 2015 оны 15/05 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн. |
9 | 2016 | 0 | ТУЗ-ийн 2016 оны 16/02 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн. |
10 | 2017 | 2,250.00 | ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 2,500.0 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. |
11 | 2018 | 6,409.20 | ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 7.121.0 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. |
12 | 2019 | 0 | ТУЗ хуралдаагүй тул ногдол ашиг төвлөрүүлээгүй. |
2020 | 0 | Ногдол ашиг хуваарилаагүй. | |
2021 | 0 | ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн. | |
2022 | 0 | Алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хуваарилаагүй. | |
2023 | 18,513.58 | ТУЗ-ийн 2023 оны Т23/02 тоот тогтоолоор 20,570.6 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилхаар шийдвэрлэсэн. | |
Нийт дүн | 32,705.38 |
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүхэл бүтэн стадион нэг ТҮЦ-ний л хэмжээний орлого олдог байсан юм уу хаашаа юм бэ?
ЗҮГЭЭР Л ЦЭНГЭЛДЭХИЙН БОЛОН ТОЙРСОН ГАЗРАА НИЙСЛЭЛ ХУРААЖ АВ МУУСАЙН ХУЛГАЙЧУУД ААС ХУРААЖ АВ
Хоосон газар орон сууц барихгүй хэний хүүрийг булах гээв.