Фото: Улаанбаатар зочид буудалд амилсан “1984”

“Бодол санаандаа гэмт хэрэг үйлдсэн мөчдөө л чи өөртөө цаазын ял оноосон гэсэн үг”.
Жорж Оруэлийн “Мянга есөн зуун наян дөрөв” романд эл өгүүлбэр дүрийн сэтгэлзүйн дотоод зөрчлийг хамгийн оночтойгоор дүгнэдэг. Гол дүрийн Уинстон Смитийн тэмцэл хаана, хэрхэн төгсөх нь бараг л тодорхой болчихсон мэт боловч зохиолч хөгжүүлэлтийн тун чадмагаар өөр зүгт залж орхино.
“Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн тус романаас сэдвэлсэн постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах болсныг бид өмнө мэдээлсэн билээ. Мягмарнарангийн Батболдын найруулгаар үзэгчдэд хүрэх “Мянга есөн зуун наян дөрөв” жүжиг ирэх гуравдугаар сарын 21-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 14-ныг хүртэл орой бүр 19:00 цагаас Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглогдоно.
Тус жүжгийн нээлтээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Гэрэл зургийг: О.Улсболд
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.