Нийгмийн

Р.Пүрэвдагва, Н.Батсуурь тэргүүтэй чансаа өндөр 64 бөхийн барилдаан өнөөдөр болно

Өнөөдөр /2024.03.23/ Монгол бөхийн өргөөнд чансаа өндөр шилдэг 64 бөхийн энертайнмент барилдаан 15.00 цагаас болно. Тус барилдаанд улсын цолтой 40 бөх, аймгийн цолтой 20, сумын цолтой 4 бөх барилдах аж.

Бөхчүүд барилдахдаа учраа бөхөө сугалаа сугалж барилдах юм. Түрүү бөхийг 10 сая төгрөгөөр, үзүүр бөхийг 5 сая төгрөгөөр, шөвгийн 4 2.5 сая, 3 давсан бөхийг 500.000, 2 давсан бөхийг 400.000, 1 давсан бөхийг 300.000 төгрөгөөр шагнах юм байна.

Барилдаанд,

  • Улсын аварга Н.Батсуурь
  • Улсын арслан Р.Пүрэвдагва,
  • Улсын гарьд Ц.Бямба-Отгон
  • Улсын заан Б.Батмөнх
  • Улсын заан Б.Серик
  • Улсын заан Б.Бат-Өлзий
  • Улсын заан Д.Анар
  • Улсын заан Ц.Одбаяр
  • Аймгийн арслан М.Баяржавхлан
  • Аймгийн арслан Н.Өсөхбаяр
  • Улсын начин Б.Даваа-Очир
  • Улсын начин Б.Чимэдвандан
  • Улсын начин Д.Амаржаргал
  • Улсын начин Д.Амарсайхан
  • Улсын начин Д.Хүдэрбулга
  • Улсын начин Н.Баярбаатар
  • Улсын начин Ө.Батзул
  • Улсын начин Х.Цогтгэрэл
  • Улсын начин Э.Даш
  • Улсын харцага Б.Зоригтбаатар
  • Улсын харцага Г.Бадрах
  • Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
  • Улсын харцага Н.Золбоо
  • Улсын харцага Т.Баасанхүү
  • Улсын харцага Х.Гантулга
  • Улсын харцага Ш.Пүрэвгарьд
  • Цэргийн заан Ө.Батсуурь нар оролцохоор болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button