Ардын уран зохиолч Ш.Дулмаа 90 насандаа таалал төгслөө

"Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан Монгол улсын ардын уран зохиолч, Шагдарын Дулмаа таалал төгсжээ.
Тэрээр 1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 1954 онд МУИС, 1958 онд ЗХУ-ын консмолын төв сургууль, 1967 онд ЗХУКН-ын дээд сургууль төгссөн.
"Үүрийн цолмон", "Өглөө" номоороо МЗЭ-ийн шагнал 1970 онд, "Эх орон танаа өргөх дуулал", "Бүсгүй", "Цэргийн эх" шүлгээрээ 1984 онд Д.Нацагдоржийн шагнал, СГЗ цолыг 2007 онд, Ардын уран зохиолч цолыг 2014 онд тус тус хүртсэн.
Ш.Дулмаа "Үүрийн цолмон", "Өглөө" "Халхын сайхан эрчүүд", "Мөнгөн хонх", "Мөнгөн чавхдас", "Нарны алтан тоос" , "Хайрлахын заяатай орчлон", "Галын тэнгэр", "Хайрын мянган бодол", "Цэнхэр гараг", "Хайрын эгшиглэн", "Хунгийн нулимс, “Алтан урсгал", "Дурсан хайлах уянга” зэрэг яруу найрагч, тууж, өгүүллэгийн 20 гаруй номоо уншигч олондоо хүргэсэн.
Түүний зохиосон “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй” шүлгүүд нь дуу болж ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж, “Алтан зул” дуунд нь гэрэлт хөшөө босгосон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ум маани бадни хуум
Um mani badmi
hum. Ergeed Mongoldoo toroh boltugai
um mani badmi hum taivan noirs do ta burhni orondoo
Монголын зохиолчдын оргилуудын од байлаа Эргэж эх Монголдоо төрөөрэй
Ум ма ни бад мэ хум
Saihan yaruu nairagch bsan .Tani buteel buhen uurd budend dursagdah bolnoo.Um sain amgalan boltugai
Ум маа ний бад ми хум... Эх сайхан орондоо эргэж дахин төрөөрөй.
Үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум маани бад мэ хум.
Олон сайхан бүтээл туурвисан зохиолч,яруу найрагч байждээ. Ум ма ни бад мэ хум