Top StoriesУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Х.Баттулгатай тохирсон Л.Оюун-Эрдэнэд Ц.Элбэгдоржийг “онилох” ямар шалтгаан байв?

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг “Өөртөө дурласан эргүү дагз” хэмээн шуудхан дургүйцэл илэрхийлсний орой ярилцлага цацагдав. Үүгээр С.Зориг агсны хэрэг тэргүүтэй хэд хэдэн бүлэг асуудалд чухам Ц.Элбэгдоржийг автор нь гэж зарлалаа. Маргааш нь Ц.Элбэгдорж хариу болгож, Rokit Bay-ийн “Blaavgai” дууг түгээж байх юм.

Ц.Элбэгдорж жаал тоогоогүй янзтай, гэхдээ эмзэг түргэн хариу үйлдэл үзүүлж байна. Мөн ярилцлагаар түүнийг ярина гэдгийг урьдчилж мэдсэн шинжтэй.

Харин Ерөнхий сайдын ярилцлага өнгөрсөн гурван жилд өрнөсөн үйл явдал, хийсэн ажлаа тоймлон дүгнэсэн, мэдээж сурталчилж ухуулсан шинжтэй яриа өгсөн ч чухам Ц.Элбэгдоржийг онилсон нь өдгөө олны анхааралд өртөөд байна.

Улсын их баяр наадмаар Ц.Элбэгдорж Есөн хөлт цагаан туг тойрон дэвснийг хүртэл Л.Оюун-Эрдэнэ бээр “Тэр үед бүх ажлаа амжуулчихсан, эр бяр нь амтагдаад байсан үе. “Би санаа зовох юмгүй боллоо” гэсэн итгэл нь тэгж биеийн хэлэмжээр илэрсэн” гэх маягаар хүртэл тайлбарласан нь дэндсэн ч гэмээр.

Харин сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан, “Улаанбаатараас ярьж байна” хэмээх энэ нэвтрүүлгийн зураг авалт Цагаан сарын дараахан хийгдсэн байдаг. Яг саяхны юм биш. Тэгэхээр төлөвлөгөөт мессеж үү, тухайн үед өрнөөд байсан нюанс уу гэдэг асуулт ургана.

Хэрэв төлөвлөгөөт бол энэ ямар зорилготой вэ. Мэдээж хоёр сэжимд уялдах боломжтой. Нэг бол хаврын улс төрийн өрнөл. Эс бол 2024 оны УИХ-ын сонгууль юм.

1.

Хоёр дахь сэжмийнх нь талаар ярилцъя. 2024 оны УИХ-ын сонгуульд олон намын төлөөлөл парламентад суудалтай болох боломж бүхий ҮХӨ-ийг хийсэн гэж эрх баригчид тайлбарлаж байгаа. Зарчим нь ч тийм, холимог тогтолцоогоор явагдсан сонгуульд өмнө нь үргэлж АН ялалт байгуулж байв. Гэхдээ нэгэнт засаглах, хаанчлах тогтвортой урсгалын эхийг атгаад авсан МАН зүгээр л цагаан тугаа өргөчихгүй нь мэдээж. Тэд АН-тай лав тодорхой хүрээнд тохирч, харин тооноор шарвалзан орж ирсэн Н.Номтойбаяр, түүний эвсэлд л таагүй хандаж байгаа.

АН-тай сонгуульд өрсөлдөх нь төдий зуулттай сэдэв биш болохыг Л.Оюун-Эрдэнэ ярилцлагынхаа үеэр ч онцолсон.

Тэр нандигнан хайрлах учиртай парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд АН-ыг эргэн нэгдэхэд нь тусалсан ухааны үг хэлсэн юм. Утгачилбал “Хэрэв өс санасан бол тэр чигт нь хуваах, УДШ-д бүртгүүлэхгүй байж болох л байсан. Ингээд “Karma is Real” гэж хэлнэ. Гэхдээ тэгээгүй”. Чингээд одоогийн АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нартай санамж бичиг байгуулсан үйл явдлаа сөхөж ярилаа.

Хоёрт, Э.Бат-Үүлийг магтсан. Жинхэнэ ардчилагч, авлига албан тушаалын гэмт хэргээс зайлсхийгч, хүнд үед холч ухаанаар манай талд байсан, биднийг дэмжсэн гэж. Мөн гуравт, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэлээд хэсэгт нь өргөсөн юм.

Үүгээр бол сонгуульд АН хэрхэн оролцох, сонгуулийн дараа улс төрд хэрхэн хамтарч ажиллах тал дээр нь төсөөллөө зурсан гэмээр өнгө аяс ажиглагдав. Эрх баригч нам хүчирхэг ийм үед, үзэл санаагаа ч өнгөрсөн жилүүдэд жаал алдсан АН-ын Л.Гантөмөр тэргүүтэй үндсэн бүрэлдэхүүн бол Л.Оюун-Эрдэнэтэй “уулзсан” л байж таарна.

Гэхдээ цаасан дээрх бүтцийн хувьд нэгдсэн ч амьдрал дээр тийм биш. АН-ын цаана фракцууд бий. Харин үгэнд ордоггүй үлдсэн нэг фракцыг Ц.Элбэгдорж тэргүүлж буй болж таарав уу?

2.

Гэвэл бас тийм биш. Тэгж яривал Ц.Элбэгдоржтой биш Х.Баттулгатай дайн зарлах учиртай юм.

Х.Баттулга МоАХ-нд тулгуурлаж, хэд хэдэн бүсэд хэдийнэ сонгогдох бэлтгэлээ базаагаад байгаа. Тэр АН-ын нэрээр улс төрд эргэн ирэх нь нэгэнт тодорхой болчихсон. Авчиг Л.Оюун-Эрдэнэ ярилцлагынхаа үеэр Х.Баттулгын талаар нэг ч үг унагаагүй гэхэд болно.

Яривал ярих юмтай, Х.Баттулга руу улайран ноцож асан үе бий. Гашуунсухайтын мухар төмөр зам, оффтейк гэрээ, улмаар нүүрсний гэх хэрэг, Хөгжлийн банк, ҮХНӨ гээд сэдэв олон. Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ “МАН-ыг тараасугай” хэмээн зарлиг уншиж байсан удаатай хүн. Харин бүх нюансыг хамж шимж ярьсан ярилцлагадаа Х.Баттулгыг л дурдсангүй.

Дурдсан ганц удаа нь гэмээр яриа гэвэл, “Ц.Элбэгдорж Х.Баттулгад тамгаа шилжүүлж өгөөд, буухдаа “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусад нь хамаагүй” гэж хэлсэн. Х.Баттулга одоо энэ талаар нээлттэй яриасай” хэмээсэн нь.

Ер хөшигний ард ч Х.Баттулга дараагийн улс төрөө Л.Оюун-Эрдэнийн ЗГ-тай тодорхой хэмжээнд хамтарч, нэгдэж хийнэ гэдэг яриа өвлөөс хойш хөвөрч буй юм. Ямартай ч ярилцлагын өнгө аясыг дүгнэн шинжилж буй зарчмаараа харвал, Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгатай тохироонд хүрсэн байж болохоор байна.

Ингэхээр Ц.Элбэгдоржийг онцолсон шалтгаан чухам юу вэ?

3.

Ц.Элбэгдорж 2021 онд АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн удаатай. Гэхдээ дотоодын улс төрд ер оролцолгүй өдий хүрч ирсэн. Харин баруунд элэгтэй хүн. Украины дайн ид өрнөж асан үед л тэр манлайлсан. Сүүлийн жилүүдэд ярьдаг юм нь Оросыг, В.Путинийг муулах, аюулыг сэрэмжлүүлэх, Монголыг барууны ертөнцөд сурталчлах болж хувираад буй.

Экс Ерөнхийлөгчийн эрх ашгийг дотоодын улс төрөөс бус, гадаад ертөнцөөс эрж хайх хэмжээнд.

Энэ удаа харин Ц.Элбэгдорж фракц бүрдүүлж, УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэвэл итгэхэд бэрх. Тэр Хөгжлийн банк, нүүрсний гэх хэргийн сонсголын алинд ч өөрийн биеэр ирээгүй. “Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд...” уриатай Ц.Элбэгдорж Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын гаргаж тавьсан аль ч хэрэгт очиж шалгуулахгүй байгаа.

Нөгөө талаар, “Намайг битгий оролд, би нэгэнт улс төрөөс холуур тойръё” гэсэн тохироонд ч хүрсэн юм шиг харагддаг. Ц.Элбэгдорж улс төрд нөлөөлж эхэлбэл өөрөө л хууль шүүхийн өмнө хүндхэн байдалд орох дүр зургуудтай.

Тэгэхээр Ц.Элбэгдоржийг онилсон нь сонгуультай холбоотой байх магадлал тун бага.

Хотын фракцын эцэг М.Энхболд, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрыг л өнөө жилийн УИХ-ын сонгуулиас холуур тойрно гэдэг яриа бий. Одоо ид Улаанбаатар хотын газрын асуудлыг сөхөж, ярьж байгаа цаг үед М.Энхболд улс төр хийх боломж, бололцоо тун бага.

Л.Оюун-Эрдэнэ ярилцлагадаа М.Энхболдын талаар ч дурдсан, гэхдээ эзлэх хэмжээ нь Ц.Элбэгдоржийг онилсноос нь бага юм. Гэхдээ тэдний хувьд хэрэгт ороогдох эрсдэл нь төдий хэмжээнд ижил.

4.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх хугацаандаа УДШ-ийн нийт шүүгчдийн 50 хувийг томилжээ.

Энэ логикоор, хэрэв Ц.Элбэгдорж болон түүний хамаарал бүхий хүмүүсийн хэрэг шүүхэд шилжвээс гацдаг. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ ярилцлагын төгсгөл хавьд онцлоод авсан.

Ц.Элбэгдоржийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг Ч.Сайханбилэгийн Засгийн газраар дамжуулан хувийн хэвшилд шилжүүлэх их ажлын гол автор гэж дурдсан. Мөн Н.Энхбаярыг баривчилж, намыг нь МАН ба МАХН болгож хуваах ажлыг шүүх дээр гардан гүйцэтгэсэн хэмээв. МАХН, МАН статусын хувьд УДШ дээр хүчин төгөлдөр бүртгэгдсэн өдөр, түүнийг Их тэнгэрийн аманд Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нарын хүмүүстэй хундага тулгаад, “Ялалтыг чинь шүүхээр баталгаажуулж өглөө” хэмээсэн гэж ч онцолсон. Гэхдээ сонгуульд АН унасан удаатай.

Эдгээр үндэслэлээр харвал, Л.Оюун-Эрдэнэд Ц.Элбэгдоржоос айх айдас алга. Сонгуульд АН-ын зангидах хүчнээс ч айгаагүй гэмээр.

Харин сонгуулийн өмнөх пиартаа Ц.Элбэгдоржийг хэтийдүүлэн ашиглачихлаа л гэж хармаар.

Ер нь нэг нэгээр нь шонд өлгөдөг арга ажиллагаа явсан. “Сахал” Д.Эрдэнэбилэгийг “Монголын Эль Чапо” гэж цоллоод л. Сонирхолтой нь, түүний өнгөрсөн гурван жилд “Эль Чапо” болгон цоллосон хэд гурван хүний аль нь ч шүүхээс ял шийтгэл аваагүй, гэм буруутай нь нэг тийш эцэслэгдээгүй байна. Тэгэхээр нэг талаас өддөг, тэгээд өөрийн эрх ашгийг дэмжүүлж, тохирч авдаг. Эс бөгөөс үнэхээр шүүхийн байгууллага дахь нөгөө талын нөлөөллүүдийг дийлдэггүй гэж ойлгогддог.

Сүүлийн логикоор, Ц.Элбэгдоржийг ийнхүү цоллож, нийгэмд гарган ирж шидсэн нь түүнтэй зарим хэрэг дээр мэдээлэл хуваалцах, эсвэл буулт хийлгэх тохироо байж мэднэ. Тодруулбал, өнгөрсөн гурван жилд сөхсөн “Эрдэнэт”-ийн 49, С.Зоригийн хэргүүдээ сонгуулийн өмнө дорвитой явуулахын тулд удаан нуусан хөзрөө дэлгэж байна. Тэр нь Ц.Элбэгдоржийг сандаргах.

Нэг үгээр Ц.Элбэгдоржийн сонгуульд фракц бүрдүүлж өрсөлдөхөөс айсан, хариу бэлтгэл базаасан гэж эл үйлдлийг нь харахад өнгөцхөн, үндэслэлгүй болж байна. Харин одоо С.Зоригийн хэрэг хийгээд “Эрдэнэт”-ийн 49 дээр дахиад юу өрнөх нь вэ, түүнээс л экс Ерөнхийлөгч рүү ноцсон гол зорилго тодрон харагдана.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
3 сар 30, 2024 11:37

Монголд одоогоор Элбэгдорж шиг гадаад дотоодод нэр хүндтэй удирдагч байхгүй л дээ. Дараа нь Баттулга орох байх. МАН-аас ганц Баяр л удирдагчийн түвшинд яригдана. Оюун Эрдэнэ бол Хүүкийн хормойд зүүгдэн гарч ирсэн нусгай. Муу мөртөө бас муу санаатай юм гээч

Зочин
Зочин
3 сар 31, 2024 23:30

Хамаг муухайгаа цааш нь үргэлжлүүлэх гарцгүй болж мухардсан учраас ОЮУНЭРДЭНЭ-г муулах нь араггүй л дээ...Монголд хулгайчууд л Оюунэрдэнэ-д муурхана..Харин шудрага иргэд дэмжинэ..

Зочин
Зочин
4 сар 1, 2024 11:04
Reply to  Зочин

Элбэгдорж бол Монголын дайсан. Худ�##�ч, хулгайч

Зочин
Зочин
3 сар 31, 2024 19:26

Энэ Оюун эрдэнэ огт ажил хийсэнгүй.Их л жавьжиллаа . Шүгэлтэй данх хий хоосон эргэлдсээр ....... Ажил хийх хүнд 8 жил боломжийн хугацаа.Даанч ажил хийх сэтгэл �##�га.Яг л дарханы замын ажил шиг ажиллаж байна. 8 жилд дуу�####�ггүй 204 км зам гэж ямар л юм байдаг юм.АН 4 жилд 3000 зам тавьж бүх аймгийг холбож байлаа. Авилг�##� 8 жилд замбараагаа �##�дав. ОДОО юу ч хүсээд хүлээгээд нэмэргүй болов. ПОПУЛИЗМ нь дэндсэн засагл�##� байлаа .....

Зочин
Зочин
3 сар 31, 2024 17:44

Мөнч их пялдагдаж байна даа.

Мягмар
Мягмар
3 сар 31, 2024 11:49

Элбэгдорж бол хүнийг яаж мэдэх бохир хүн жишээ нь танай эгчийг дүүгээ �##�сан хэрэгийг нь хааж өгсөн шахуу юм яриа биз дээ мар чаагүй бол

нЯМ
нЯМ
3 сар 31, 2024 07:51

Элбэгдоржийг өмөөрдөг хүн бол урьд зүгийн гамин хавийн л сүнс дээ

Зочин
Зочин
3 сар 30, 2024 16:09

Эх орондоо хайртай хүн бол биш биш

Иргэн
Иргэн
3 сар 30, 2024 16:00

За тэгээд орхичих таны өөрийн бодол дүгнэлт хэн ч тэгж харахгүй хүмүүсийн тархинд хулгайч гэмт хэрэгтэн хүний хэмжээнд ойлголттой өнөөдрийг хүрч байгааг юу гэх вэ.

Зочинзоч
Зочинзоч
3 сар 30, 2024 12:16

хүргэн дүү шахам хүн дээ чи хаха

Зочин
Зочин
3 сар 30, 2024 11:50

Их хүлээлттэй үзсэн боловч эргээд энэ ярилцлагаас юу үлдэв гээд бодохоор юу ч үлдээгүй ямарч хэрэггүй ярилцлага болсон байна гэж бодогдсон. Ховч авгай нар хов базаж байгаа мэт санагдсанш дээ. Ккк. Энэ хүн хамгийн их эрх мэдэлтэй Ерөнхий сайд боловч өөрийнхөө үүрэг роль, эрх мэдлийг зөвхөн " ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ" гэж ойлгодог юм байна л гэж харагдсан. Юу үнэн гэвэл айлгаж байгаад үгсэн хуйв�##�ддаг хүн юм байна л гэж ойлгогдохоор байна даа.

Зочинзоч
Зочинзоч
3 сар 30, 2024 12:16

энэ яриоцлага сэтгүүл зүйн дүр төрхийг ч илчлээд өглөө, нэг тийм гоо зүй ч үгүй ёс зүй ч үгүй влаавгай шинжтэй сэтгүүл зүйг нялга, дүр эсгэсэн, хувийн ариун цэвэр ч үгүй ханиад томуундаа баригдсан тийм сэтгүүл зүй, эрх баригч бүрийн өмнө д�##�дганасаар эцэстээ тэдэн дундаа төөрсөн, амаа тосдсон, үр шим ч үгүй, өөртөө юм гуйсан мэт тийм сэтгүүл зүйг, толгойгүй морь унах атлаа юуг хав дарж юуг хэзээ гаргаж тавих вэ гэдгээ харин мэддэг арчаагүй сэтгүүл зүйг хатан эхээр нь дамжуулж гаргаж өглөа ил болголоо

Зочин
Зочин
3 сар 30, 2024 13:01

Эбигээс сүнс �######�тлаа айж байна. З�##�уу үеийнхэнд �##�уурчин гэж ойлгуулахыг оролдов.ингэснээрээ Эби буцааж улс төрд авчирч дуэльд дуудав
Дээд шүүхэд нөлөөлнө манай хонгол бий шүү гэж зарлав.
Бат үүлийг сүнсийг авчээ. Дээд зэргээр долоолгуулж сургуультай нохойгоо болгожээ.

Зочин
Зочин
3 сар 30, 2024 13:19

Батүүл эбэ 2 хоёулаа холбоотой С Зориг гээч хүн амьд байсан бол монгол улсын төлөө их юм хийх байсан муу нь д�##�д орохгүй сайн л �##�уулдаг юм бноо

BDFA
BDFA
3 сар 31, 2024 09:51
Reply to  Зочин

OOOЁ ШАААЛДАА ЧИ ЧИНЬ ХАРИН МАН БС ДА ЮУ ҮГҮЙ ЮУ? НААД А Л УУРЧИН ГЭДЭГ СЦЕНАРИ ЧИНЬ ЯВАХАА БАЙСАН.

Зочин
Зочин
3 сар 30, 2024 13:45

Улсын тэргүүн том дарга ийм ч юм ярьж байх гэж, бид ямар стандарттай, ямар үнэлэмжтэй улсад амьдраад байна вэ.

Зочин1555
Зочин1555
3 сар 30, 2024 14:05

Муу хулгайч элбэгдорж үхээрийг шууд цааз�##�ж толгойг нь тас�##�ж Сүхбаатарын т�##�бай дээр шонд өлгөж дор нь пайзан дээр Монгол улсыг сөнөөх гэж оролдсон хятадын хулгай тагнуул гэж бичиж өлгөх хэрэгтэй.

Зэсэн
Зэсэн
3 сар 30, 2024 14:38
Reply to  Зочин1555

Үнэнийг л ярилаа Эбигий т�##�ынхан өмдөндөө
Шээсээ савируулан чарл�##�дав аа гэж

Зочин
Зочин
3 сар 30, 2024 14:30

Ардын намыг татан буулгах Баттулга сан�##�ыг оюукаа дэмжиж зөндөө хө

Зочин
Зочин
3 сар 30, 2024 14:42

Элбэгдоржийн хувьд яаж ч муу хэлээд нэмэргүй дээ. АН -ч МАН - ынхан ч чигчий хуруунд нь хүрэх хүн байтугай уланд нь ч зулаг нь дач үгүй дээ...

Зочин
Зочин
3 сар 30, 2024 16:07

Эби, Баярцогт, Сайханбилэг гээд �##�дартай хулгайчид шүү дээ. Эрдэнэтийг их хурлын танхимаас сүү нь татарсан хөгшин үнээ гэж нүд цавчилгүй худ�##� хэлсэн хүн бол Эби. Д�##�д уурхайн гэрээг 2038 он хүртэл Монгол улс ашиг хүртэхгүй гэдэг гэрээг үзэглэсэн Сайханбилэг хэл хэл юунаас нь айдаг юм гэж хэлж байсан бичлэг нь байж л байгаа. Өөрсдөө олоод яг тэр хэсгийг нь үзээрэй Хулгайчууд монгол эх орноо худ�##�дсан хувийн эрх ашигаа дээдлэсэн хулгайчид

Зочин
Зочин
3 сар 30, 2024 17:06

Бат- Үүл Зоригийн хэргийг сайн зохион байгуулсныхаа шанд Улсын баатар болсон гээд байдаг үнэн юм бишүү? Өөр хэн Бат- Үүлд баатар цол өгөх вэдээ? Ичдэггүй юм байхдаа!

Irgen
Irgen
3 сар 30, 2024 18:07

Elbegdotj guai ruu handah tsag ni ugaasaa bolson. Barimtgui yariagui, ooroo ch uuniigee helsen. Elbegdorj ih yumnii zangilaa daa. Humuus il dald ih yaridag shde, ugaasaa

Зочин
Зочин
3 сар 30, 2024 19:06

Элбэгдорж Зоригийн �##�лагын зохион байгуулагч нь юм байна! Тодорхой болчихшиг боллоо.

zoчин
zoчин
3 сар 30, 2024 22:22

з�##�уу хүний хувьд ирээдүйн үйл хэргээ тодотгож гоё ярих хэрэгтэй байсан байх. нэвтрүүлгийн хувьд баярын нэврүүлгийн хаана ч хүрэхгүй ахмад үеэ матсан, ур муутай нэврүүлэг болжээ. Ганчимэг ичмээр юм

Зочинsongogchid
Зочинsongogchid
3 сар 31, 2024 00:01

hovch avgain yaria

Бодит байдал
Бодит байдал
3 сар 31, 2024 07:54

Элбэгдорж нэр оноогүй,ховдогдорж нэр л зохих байж дээ,хийсэн үйлийг нь харв�##�.

Тодко
Тодко
3 сар 31, 2024 09:44

Ер нь бол Оюунэрдэнэ Элбэгдоржын т�##�аар шууд үнэнийг л хэлсэн шдээ танайх хэний захи�##�гаар мушгих гээд байгааг гадарлаж л байна өөрийнхөө намыг хийсэн ажлаа сурт�##�чих зүйл байсан л байх гэхдээ Элбэгдорын юу сэдэж ямар бантан хутгаж хэнийг золиосолсоныг бол факттай л ярьсан гэж бодсон тод

өөрсдийгөө төрийн өндөрлөг гээд бодчихсон нөхөд ав
өөрсдийгөө төрийн өндөрлөг гээд бодчихсон нөхөд ав
3 сар 31, 2024 09:56

төрийн томчууд авга хүүхний хов шиг юм ярих юмаа тэр ингэж ярьсан энэ ингэж шаасан гээд л үнэхээр фактыг мэдэж баыгаа бол шийдэх эрх нь байна шүү та нарт

Зочин
Зочин
3 сар 31, 2024 10:28

Ц.Э, М.Э нар жинхэнэ МАНАН-гийн эзэд гэдгийг мэдэж авцгаа. Тэр хоёрыг улс төрөөс хол байлгах, бүр шоронд суулгах ёстой

Зочин
Зочин
3 сар 31, 2024 10:33

Тийм л юм бол баривчлаач!,баримтгүй юм бол хов базагч шиг байхаа боль!

Зочин
Зочин
3 сар 31, 2024 10:42

Шүүх засагл�##� бүгд Элбэгдорж,Баттулгын хүмүүс байхад та нар яах юм ?

999999
999999
3 сар 31, 2024 13:40

Данхын эх гэж ямар хүн байнаа..за эцэг ч угаасаа тодорхой. Чадваргүй, Боловсролгүй г�##�ч байж муу санаа нь аймаар хөгжчихсөн Женкогийн суга. Хэрээ Баатар гэдэг холбоочин-найруулагч байгааг мартаж болохгүй шдэ.

Зочинзоч
Зочинзоч
3 сар 31, 2024 15:54

Энэ ардчилсан нам гээч цөөврүүд хөөрхий 1. гамин,2- рт 37 оны хэлмэгдүүлсэн лам нарын сүнс 3- рт тэдний удам угсаанууд шт ер өөдтэй юмгүй улс, Монголыг сөнөөх л гэж үзнэ

Зочин
Зочин
3 сар 31, 2024 16:34

Н.Энхбаяр бол Монголын төрийн механизмыг эвдэж гацаасан хамгийн хорлонтой этгээд!! Элбэгдорж энэ үзүүлэлтээр бол хажууд нь б�##�чир хүүхэд!! Энэ 2 бол хоёулаа маш муу хүмүүс дээ!!!

иргэн
иргэн
3 сар 31, 2024 16:35

Шудрага ёс, авилг�##� хээл хахуул, нийтийн өмчийн хулгай дээрэм, Газрын наймаа энэ бүх д�##�д эдийн засгийн Энэ Засгийн газрын тэргүүн шиг ил гаргаж тэмцсэн Ерөнхийсайд хэн байсан бэ?. хийсэн ажилтай Ерөнхий сайд өөртөө хүний өөрийнгүй маш олон дайсантай болсоныг л гэрчилж байна. Иргэд сонгогчид энэ засгийн газрын үйл ажиллагааг дэмжих нь тодорхой.

Зочин
Зочин
3 сар 31, 2024 19:30

Сумын ГАЧИГААРААС өөр засаг толгойлох хүнгүй нам ийм амьтан толгойдоо з�##�сан ард түмэн яаж ч хөгжилд хүрэх юум энэ намыГ анх үүсгэн байгуулсан жинхэн удирдагчидаасаа урваж тэднийгээ хөнөөгөөд гарав�##� түүхээ хүртэл гаднын коммунистуудаар зохиолгосон худ�##�аар дүүрэн ийм нам яаж ч хичээгээд худ�##�ч хулгайч л байна уг ёзоор гар�##� үүсэл нь тийм юум чинь

Зочин
Зочин
4 сар 1, 2024 00:59

Ардчил�##� гарсанаас хойш Монголын улс төрд өмнө нь байсан болон одоо байгаа хүмүүсээс 5 хүн л улс эх орон түмнээ гэсэн сэтгэлтэй байсан даа. Бас бүгд л цаг зуурдаар өөд болсон. Энэ улс төрчид олон дарга нар тийм сүрхий ард иргэдээ гэдэг юм бол өнөөгийн олон юм зөв сайхан болж болох л байсан. Хэнд нь итгэх аргагүй

Шударга
Шударга
4 сар 1, 2024 06:42

Монголчууд Оюун-Эрдэнээ дэмжих нь тов тодорхой, яагаад гэхээр хамгийн шударга, хамгийн их юм хийсэн, шийдсэн, хонгилын бузруудтай зоригтой тэмцэж байгаа, элбэгдорж, баттулга нарын авилгач шүүх байгаагүй бол өнөөдөр Монгол Улс хөгжлийнхөө замд �##�ь эрт орчихсон байх байлаа!!!
Аливаа улсын шүүх нь дампуурчихаараа Улсаа татаад унагаачихдаг юм байна

Зочин
Зочин
4 сар 1, 2024 13:54

Эбигээ ингээд өмөөрөөд авилгаа цэцэглүүлээд л сууцгааж байраас яахав

Холбоотой мэдээ

Back to top button