Нийгэм мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалт энэ бямба гарагт болно

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө суудлын хуваарийн дагуу шалгалтын байран дээрээ ирсэн байхыг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.

Иргэний үнэмлэх. Харин иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол сурч буй сургуулийн захирал эсвэл оршин суугаа орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагаа төрсний гэрчилгээний хамт,

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Өмнөх оны шалгуулагчид дээрх бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ шаардлагатай.

Монгол хэл бичгийн шалгалт 100 минут үргэлжилнэ. Мөн даалгаврыг хөх болон цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж гүйцэтгэх ёстойг санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2024 20:29

Энэ сэтгүүлч нарынхаа монгол хэлийг ш�##�гаачээ!! Монгол хэлийг хядаад дууслаа!!

Back to top button