НАТО Украинд 100 тэрбум еврогийн цэргийн тусламж илгээхийг санал болголоо

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украинд 100 тэрбум еврогийн (107 тэрбум ам.доллар) цэргийн тусламж таван жилийн хугацаатай илгээхийг санал болгосон байна.
Дайн эхэлсний дараа дэлхийн 56 орон (НАТО-гийн 32 гишүүн болон 24 бусад улс) Украины Батлан хамгаалахын гэрээний бүлгийг (UDCG) үүсгэн Украинд цэргийн тусламж илгээн дэмжлэг үзүүлж эхэлсэн юм. Өөрөөр Рамштейн бүлэг гэж нэрлэгддэг тус холбоог АНУ ахалдаг.
Энэ төлөвлөгөөний дагуу НАТО зарим ажлыг зохицуулах үүргийг хүлээн авах юм. Уг саналыг өнөөдрөөс эхэлж пүрэв гарагт үргэлжлэх НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн уулзалтаар хэлэлцэнэ.
Одоог хүртэл НАТО нь байгууллагын хувьд Украинд цэргийн бус тусламж илгээхээс татгалзаж ирсэн юм. Учир нь тус холбоо зэвсгийн тусламж үзүүлэх нь ОХУ-тай үүсээд буй нөхцөл байдлыг улам хурцатгаж магадгүй гэж болгоомжилж иржээ.
НАТО-гийн ихэнх гишүүд Украинд холбооны бус улсынхаа нэрийн өмнөөс зэвсэг илгээдэг юм. Тэгвэл одоо НАТО-гийн удирдлага дунд Украинд илүү урт хугацааны, тогтвортой цэргийн тусламж илгээх цаг ирсэн гэж үзэх нь нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украйныг сөнөөж оросыг туйлдуулах америк ажиллагаа..Европ хамтдаа сөнөнө . Оросууд цэргээ татлаа гэхэд украйн улс л хохирч үлдэнэ. Гэрээгээ сахиагүй гэдэг ш�##�тгаанаар дайны нөхөн төлбөр ч авах эрхгүй. Олон улсад мөн лэнд лизээр украйн асар их өртэй үлдэнэ . Украйн улс л хохирно.
Эогүү дагз битгий чаагаад бай! Чинийхээр бол дайн өд өөсөн Орос буруугүй байх нь ээ, бүү тэнэгтээрэй !
Ugasaa ali deer l balarsanshdee saihan hot suuringuud n yuchgui bolson yria heleltseer l hiih baij deee odoo yag ene uyed amidarch baigaa ukrain irgedch hetsuuhen l huvi tavilan huleej bna daaa buun ur zeel suirsen hot uhej hagatsaj amidiin tamd unasan irged geed toochood bval ih yum bnadaa
ediin zasagch hetsuuhen bna buur mash udaan hugatsaand sehehgui bhdaa yaay burheg burheg
Хүний эрхээр жаргахаар өөрийн дураар зов гэдэг юм. Эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэхээс өөр арга үгүй.
Натогоос болж цөмийн дайн болох вий дээ