УЛС ТӨРУлс төрийн мэдээ
10.00 цагт эхлэх байсан БСШУСБХ-ны ирц хүрээгүйгээс хойшиллоо

НЭМЭЛТ: 12.10 цаг
Өнөөдөр /2024.04.09/ 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, зургаан асуудал хэлэлцэх учиртай байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Тодруулбал, ирж хүрээгүй гэх шалтгаанаар 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Эл байнгын хороог УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ахалдаг бөгөөд А.Адъяасүрэн, П.Анужин, Т.Аубакер, Ё.Баатарбилэг, Э.Батшугар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Н.Учрал, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар багтдаг билээ.
ЭХЛЭЛ: 09.00 цаг
-Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана-
Өнөөдөр /2024.04.09/ хоёр байнгын хороо хуралдана.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо:
- Боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл
- 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих явц, бэлтгэл ажлын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл
- Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл /боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
Нийгмийн бодлогын байнгын хороо:
- Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл /санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад гишүүд чинь бүгд худлаа попроод хөдөө явж байгаа