Нийгэм мэдээ

"Галд өртсөн хоёр алба хаагчийн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байна"

Өчигдөр /2024.04.08/ Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад өглөөний 10 цагийн орчимд гал гарсан. Харин галыг намдаахаар дөрвөн алба хаагч орсон ч гурав нь гарч ирсэн. Хоёрыг нь утаа залгисан тул Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн.

Бид галд өртсөн хоёр алба хаагчийн биеийн байдлыг ОБЕГ-ын хэвлэлийн ажилтнаас тодруулахад, "Бид "Цэргийн төв эмнэлэгт" хүргэгдсэн алба хаагчдын биеийн байдлыг тогтмол хянаж байна. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байгаа. Хоёр алба хаагчийн тухайд гар, хөлөндөө бага зэргийн гэмтэл авсан бусдаараа хүндэрсэн зүйл байхгүй байна. Эмнэлгийн зүгээс тухайн алба хаагчдад хордлого тайлах, дархлаа дэмжих эмчилгээ үйлчилгээг үзүүлээд явж байна" гэлээ.

Иймд иргэд та бүхэн  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.

  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2024 11:14

НИРГЭСЭН ХОЙНО НЬ БҮҮ БАХИР ЭНЭ УГААСАА УТГАА АЛДЛАА ГАЛЫН ДУУДЛАГААР ЯВАХАД НЬ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР ӨГДӨГ ЮМ УУ? ЯАГААД ИЙМ ХАРИУЦЛАГАГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ БАЙГААН АМИА АЛДСАН ХОЙНО НЬ ГУРВАН ДАВХРААС ОЛЖИЙШТ ЭНЭ ЮУГ ӨГҮҮЛЖ БАЙНА ШАДАР САЙДАА ТА ОГЦОР ХИЧНЭЭН ХҮНИЙ АМЬ НАС ХЭРЭГТЭЙ БАЙГААН ОДОО БОЛЧИХООД БАЙНА УХАМСРААРАА ОГЦРОХ ЮМ УУ? ЗААВАЛ ЖАГСААЛ ЦУГЛААН ХЭРЭГТЭЙ ЮМ УУ? ӨНӨӨДӨР АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ ГАРГАЖ ОГЦОРМОЙ

Холбоотой мэдээ

Back to top button