УЛС ТӨР

С.Амарсайхан галын шалтгааныг цахилгааны утас руу "чихэж", эмгэнэл илэрхийлэв

Өчигдөр /2024.04.08/ Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад өглөөний 10 цагийн орчимд гал гарсан. Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартаж "Цэргийн төв эмнэлэгт" хүргэгдсэн бол, нэг алба хаагч нас барсан. Галыг өдрийн 15 цагт унтрааж, ОБЕГ-аас мэдээлэл хийсэн.

Ингэхдээ хууль хяналтын байгууллагын ажилтнууд хэргийн газрын үзлэгийг зохион байгуулж байна гээд галын бүсэд ажилласан алба хаагчдад хөдөлмөр хамгааллын дутагдалтай зүйл байгаагүй гэж тайлбарласан. Мөн галын шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байна гэж мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрт эмгэнэл илэрхийлэхдээ өчигдрийн галын шалтгааныг цахилгааны утаснаас гарсан гэдгийг мэдэгдэв. Энэ мэдээлэл хаана ч гараагүй, албаныхан шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна гэхээс өөр мэдээлэл өгөөгүй. Гэтэл ослын асуудлаар огт дуугарахгүй байсан Шадар сайд ОБЕГ-аас урьтаж, галын шалтгааныг мэдээлж буй нь анхаарал татна.

Тэрбээр, "2024.04.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Миний сүлжээ дэлгүүр"-ийн агуулахын цахилгаан утаснаас гарсан галын улмаас Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахлах ахлагч Д.Жанчив албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан явдалд Монголын төр, онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, Монголын ард түмэн бүгд харуусан, гашуудаж байна. Амь насаа алдсан алба хаагчийн ар гэр, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2024 13:04

Онцгойгийн �##�ба хаагчид г�##�ыг унтраагаад л явах байсан. Гэвч тэд унтраасныхаа дараа г�##� гарсан ш�##�тгааныг тодруулахаар 4 �##�ба хаагчаа оруулсан нь буруу байсан шүү. Г�##� гарсан ш�##�тгаан нөхцлийг тодорхойлдог дээд боловсрол бүхий г�##�ын шинжээч байдаг. Хойшид анхаар. Мөн дунд болон доод шатны �##�бан туша�##�тнууд ажлаа чадварлаг сайн хийж сурах хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 9, 2024 14:18

Хариуцлага хүлээ сайд гуай

Зочин
Зочин
4 сар 10, 2024 11:52

Г�##� гарсан нь тэгээд төр засгийн буруу юу?

Холбоотой мэдээ

Back to top button