Вьетнам бизнес эрхлэгч $12 тэрбумын авлигын хэргээр цаазын ял сонсжээ

Вьетнамын шүүх үл хөдлөх хөрөнгийн магнат Труонг Ми Ланыг 12.46 тэрбум ам.долларын (42 их наяд төгрөг) санхүүгийн залилангийн хэрэгт оролцсон гэж үзэн цаазаар авах ял оноожээ.
Түүний шүүх хурал гуравдугаар сарын 5-нд эхлэж, таамаглаж байснаас эрт дууссан юм. Тус шүүх хурал Вьетнамын төрийг барьдаг Коммунист намын дарга Нгуен Фу Тронгийн авлигыг таслан зогсооно гэж амлалт өгснөөрөө эхлүүлсэн кампанит ажлын нэг хэсэг аж.
Лан нь “Van Thinh Phat Holdings Group” нэртэй үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч группийн даргаар ажилладаг байжээ. Шүүх түүнийг хөрөнгө шамшигдуулсан, хээл хахууль авсан, банкны хууль зөрчсөн хэрэгтэй буруутай гэж үзсэн юм.
Түүний өмгөөлөгч Нгуен Хуй Тиеп “Reuters” агентлагт хэлэхдээ Лан шүүхийн өмнө хөрөнгө шамшигдуулсан, хээл хахууль авсан гэх байр суурь илэрхийлсэн хэмээжээ.
Тиеп нэмж “Мэдээж бид шүүхийн шийдвэрийг давж заалдана” гэж хэлээд мөнгө завшсан хэрэгт нь цаазын ял оноож, авлига авсан, банкны хуулийг зөрчсөнд 20 жилийн хорих ял өгсөн гэдгийг дурдсан байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.