Их долоон орон Ираныг шүүмжилж, нөхцөл байдал хурцдах эрсдэлтэйг анхаарууллаа

Энэ сарын эхээр Израилын арми Сири дэх Ираны Элчин сайдын яамд агаарын цохилт өгсөн. Үүний дараа Иранаас хариуг нь барихаа амласан юм.
Харин бямба гарагийн /2024.04.13/ орой Иран Израил руу 300 гаруй пуужин, дроноор халдсан. Харвасан зэвсгүүдийн ихэнхийг Израилын агаарын хамгаалалтын систем устгажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус халдлагын хариуд нэгдсэн байдлаар дипломат хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Үүний дараа Их долоог тэргүүлж буй Итали гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалт зарласан байна.
Их долоон орны удирдагчид ням гарагт /2024.04.14/ хуралдаж Иранаас Израилд өгсөн цохилтыг буруушаан, Ойрх Дорнодод бүс нутгийн хэмжээнд хурцадмал байдал үүсэхээс сэргийлэхэд анхаарна хэмээжээ.
Мөн Их долоогийн удирдагчид “Ийм учраас бид Иран болон түүний холбоотнууд дайралтаа зогсоохыг шаардаж, цаашид нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх оролдлого гаргасан тохиолдолд мөн одоо хариу арга хэмжээ авахад бэлэн байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийг хямр�##�ын хавц�##� дээр зогсчихоод НАТО юу гэж хуцаад байна дайныг та новшнууд эхлүүлж байгаа шүү НҮБ Амeрик бөөс болжээ
Жүүдүүд эхэлж өдсөн болохоор яая гэхэв.