Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Палестиныг НҮБ-ын гишүүн болгох төсөлд хориг тавилаа

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл пүрэв гарагт /2024.04.18/ Палестиныг НҮБ-ын гишүүн болгож, цаашлаад тусгаар улс гэдгийг нь хүлээн зөвшөөрөх талаарх тогтоолын төслийг авч хэлэлцсэн байна.

Тус төсөл 193 гишүүн бүхий Ерөнхий ассамблейг Палестин улсыг гишүүнээр элсүүлэхийг санал болгосон юм. Гэвч санал хураах явцад АНУ төсөлд хориг тавьжээ.

Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний 12 нь төслийг дэмжиж Их Британи, Швейцар хоёр түдгэлзсэн юм. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас АНУ-ын хоригийг шударга бус, ёс зүйгүй, үндэслэлгүй хэмээн буруушаасан байна.

Харин НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын орлогч Роберт Вүүд “АНУ-аас Палестин, Израил гэх хоёр улс зэрэг оршин тогтнох шийдлийг тууштай дэмжиж буй. Бидний өгсөн санал Палестины тусгаар тогтнолыг эсэргүүцэж буй явдал бус, харин хоёр улс зэрэг оршин тогтнох нь талуудын шууд хэлэлцээний үр дүнд бий болно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа зүйл юм” хэмээжээ.

Палестины НҮБ дэх Элчин сайд Рияд Мансур санал хураалтын дараа “Тогтоол батлагдаагүй нь бидний хүсэл зоригийг мохоохгүй, шийдэмгий байдлыг маань ч няцаахгүй” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2024 11:44

АНУсууд тоглоомын улсаа дэмжээд байгаа юм уу шудраг ёс хаана байнаа нөгөө ардчил�##� хүний эрх эрх чөлөө

Холбоотой мэдээ

Back to top button