TikTok "АНУ-д аппликейшнийг нь хоригловол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдана" гэж анхааруулав

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ Украин, Израил, Тайвань руу илгээх 95 сая ам.долларын санхүүжилтийг багтаасан хуулийн төслийг дэмжсэн юм.
Тэрхүү хуулийн төсөлд TikTok-ийн эзэмшигч ByteDance компанийг БНХАУ-ын засгийн газартай холбоогоо таслахгүй бол АНУ-д тус аппликейшнийг хориглох талаар тусгаж өгсөн байна.
Тэгвэл TikTok-оос мэдэгдэл гаргахдаа аппликейшнийг нь хоригловол 170 сая Америк хэрэглэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчинө гэжээ.
Сүүлийн үед АНУ-ын эрх баригчид TikTok-ийн хэрэглээ залуусын дунд их байгаад анхаарлаа хандуулж, түгшүүрлэх болсон.
Төлөөлөгчдийн танхимын дэмжсэн хуулийн төслийг Сенатын танхим энэ долоо хоногт авч хэлэлцэх төлөвтэй байна. Сенатууд дэмжсэн тохиолдолд Жо Байден гарын үсгээ зурна гэж мэдэгдсэн байгаа юм.
Хэрвээ батлагдвал ByteDance компани АНУ дахь хөрөнгөө есөн сарын (гурван сараар сунгах боломжтой) дотор худалдах шаардлагатай болно.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.