СПОРТ

Манай жүдочид Азийн аваргын ганцаарчилсан төрлөөс 11 медаль хүртлээ

Жүдо бөхийн 2024 оны  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болж өндөрлөж байна. Энэ удаагийн Азийн аваргад 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106, нийт 272 тамирчин өрсөлдсөн.

Азийн аваргын эхний өдөр манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медаль, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан. Харин Азийн аваргын хоёр дахь өдрийн тэмцээний 63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч мөнгөн медаль, 70 кг-д ОУХМ залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ.

Азийн аваргын гурав өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А. Адъяасүрэн мөнгө, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ О.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, нийт 11 медаль хүртэж багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт орлоо.

Японы баг долоон алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт 13 медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байр, Монгол Улс хоёрдугаар байр, Өмнөд Солонгос гуравдугаар байрт шалгарлаа.

Өнөөдөр Азийн аваргын дөрөв дэх өдөр холимог багийн тэмцээн явагдаж энэ удаагийн Азийн аварга өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Husnegt musnegtend oruulaad ayataihan haruulchaacj s#a

Back to top button