СПОРТ
		
	
	
Жүдо: Манай шигшээ баг Азийн аваргын холимог багийн ангилалд мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болж өндөрлөж байна. Энэ удаагийн Азийн аваргад 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106, нийт 272 тамирчин өрсөлдсөн. Өнөөдөр /2024.04.23/ Азийн аваргын дөрөв дэх өдөр холимог багийн тэмцээн явагдаж энэ удаагийн Азийн аварга өндөрлөлөө.
Манай улсаас ганцаарчилсан төрөлд Японы багийн дараагаар нийт 11 медаль хүртсэнээр хоёрдугаар байрт орсон.
Харин багийн ангиллын нэгдүгээр тойрогт Хятадын Тайванийн баг 4:2 харьцаагаар, хоёрдугаар тойрогт узбекистаны багтай 3:3 харьцаагаар тэнцэн нэмэлт нэг барилдаанд ялснаар 4:3 харьцаагаар хожсон юм. Улмаар алтан медалийн төлөө Япон улсын багтай барилдаж ялагдсанаар багаараа мөнгөн медалийг болзол хангалаа.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.