Нийгэм мэдээ

Хангарьд, Гүен, Толигор нэртэй банхрууд дэлхийн аваргад өрсөлдөнө

Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18,355 нохой шилдгийн төлөө өрсөлдөх аж.

Манай улсаас найман хүнтэй баг бүрэлдэхүүн гурван монгол банхар болох Хангарьд, Гүен, Толигор нарын хамтаар Загреб хотод очсон бөгөөд түүхэнд анх удаа монгол банхар үүлдэр олон улсын рингэнд дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын өмнө гарах юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн талбайд монгол гэр барьж, үндэснийхээ өв соёлыг сурталчлах ажлуудыг хийхээр бэлджээ.

Монгол банхарууд дөрөвдүгээр сарын 28-ны Ням гарагт 08 цагаас “World Dog Show 2024” болон “Croatia Winner” үзэсгэлэн тэмцээнд оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АМЖИЛТ. Банхрууд минь мундаг шүү.

Зочин
Зочин

Ш�##�ны �##�чуур болохвийдээ

Aalz
Aalz
Reply to  Зочин

Хуца�##� байгаа �##�ны �##�чуур вэ чи

Зочин
Зочин
Reply to  Зочин

ТИЙМ СҮРХИЙ ТОМ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЮМ БОЛ ЭРҮҮ ЦАГААН, ЗҮРХ ЦАГААН, ДӨРВӨН ШИЙР ЦАГААН ХӨӨРХӨН БАНХАРУУД ОЛДООГҮЙ ЮМ БХ ДАА!

Зочинт
Зочинт

За банхарууд томоотой үгэнд сайн ороод тэмцэлдээд ирээрэй

Холбоотой мэдээ

Back to top button