Нийгэм мэдээ

"Явуулын хоолны үйлчилгээ эрхлэх байршлуудыг дүүргүүд тогтооно"

Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд явуулын хоолны үйлчилгээ эрхлэхтэй холбоотой маргаан, талцал нийгмийн сүлжээнд өрнөсөөр байна.

Тухайлбал, “Өнгөрсөн жил нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, чөлөөтэй ажиллуулсан. Гэтэл энэ онд ажиллахыг зөвшөөрөхгүй байгаа. Бид эсэргүүцлээ илэрхийлж, машинуудаа гаргасан ч албаныхан журамласан" гэж үйлчилгээ эрхлэгчид дургүйцлаа илэрхийлсэн.

Гудамжны хоол эрхлэгчдийг яагаад ажиллуулахгүй байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодрууллаа. Тэрбээр “Үйлчилгээ эрхлэх байршил тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг дүүргүүд рүу шилжүүлсэн. Тийм учраас дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь үйлчилгээ эрхлэх бохомжтой талбайнуудыг тогтоох шаардлагатай. Үүний дараа явуулын хоолны үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ. Тавдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж тооцсон. Уг үйлчилгээг нийслэлийн ИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмаар зохицуулна" гэлээ.

Эл журмын 3.4.4-т зааснаар бол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь "ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах” үүрэгтэй аж.

Дээрх журамд зааснаар үйлчилгээ эрхлэгчид нь гарал үүслийн гэрчилгээтэй бараа, бүтээгдэхүүн худалдана. Мөн ажлын байр нь аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах ёстой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
эрүүл хүнс ноооол
эрүүл хүнс ноооол

Хотын хойд энгэрийн 200 мянган өрхийн угаадас бохир нь с�##�хи ‘ приусын дугуйгаар нь хотын төвд морилон ирж бужигнаж агаарт мөнхөд тогтсон бхад явуулын хоол эрүүл бна гэж юу бх? Гар’ бохирдсон аяга х�##�багаа угаах цэвэрлэх гоожуурын усгүй дээрээс нь Хугацаа дууссан зүйлийг х�##�ааж. Цуу перцээр өнгөлж өгч бгааг хэлэх үү? МХг �##�га болсныг хэлэх үү?

Зочин
Зочин

хамгийн гол нь соёлтой, хог хаягдлаа зөв хаях, хүн хоол идэх аппетит төрүүлсэн орчинтой байв�##� болохгүй юмгүй шүү дээ. Хүн хордлого авч болохгүй, авсан тохиолдолд хариуцлага хүлээх ёстойг анхаарч ажиллах хэрэгтэй юм.

Зочин
Зочин

соёлтой хотуудын үйлчилгээг харж цэвэрэхн байх ёстой ю биш үү өөрсдөө нэг их муухай хувцас өмсөөд үйлчилгээ хийж байгаа хүнээс юм авах бүү хэл харахаас дургүй хүрдэг

Зочин
Зочин

заваан дээрээ улам зааван болгоно доо, наад явуулын хоол хийдэг чинь

Холбоотой мэдээ

Back to top button