Дэлхийн бүжгийн өдөр: Монголд ба олон улсад

Дэлхийн бүжгийн өдрийг 1982 оноос эхлэн ЮНЕСКО-гийн Театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх Олон улсын бүжгийн хорооны шийдвэр ёсоор тэмдэглэж эхлэв. Энэ өдөр Францын балетмейстер, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новер (1727-1810) төрсөн бөгөөд түүний төрсөн өдрөөр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхыг тааруулж. Дэлхийн бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг хөгжүүлэх, энэ урлагт хүндэтгэл үзүүлэх зорилготой. Түүнчлэн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог бөгөөд 1991 онд Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгож байсан түүхтэй аж.
Бүжгийн урлагийн зах зээл жилээр бус өдрөөр хүрээгээ тэлж, уран бүтээлчид томоохон фестивалиудаар дамжуулан өөрсдийгөө таниулж, алдартай агентлагуудтай гэрээ хийн, улс үндэстэн харгалзахгүйгээр нэгдэн нийлсээр байна.
Бүжиг бусад урлагийн адил үг хэлээр ойлголцох шаардлагагүй тул аль ч улсын иргэн өөрийн авьяас, үзэл бодлоо биеийн хэлэмжээр таниулах боломжтой билээ. Мөн энэ өдөр олон улсад өөрсдийн үндэстний бүжиг болон бусад орнуудын бүжгийг олон нийтэд дэлгэрүүлэн олон нийтэд сурталчлан таниулдаг билээ.
Зөвхөн энэ өдрөөр зогсохгүй дэлхий дахинд болдог томоохон бүжгийн фестивалиудад ч Монголчууд оролцох боломжтой. Тухайлбал, энэ онд болох дараах томоохон фестивалиудыг санал болгож байна.
- Thüringer Tanzfest /Germany/- 2024.06.13-17
- Festi'Roche - Roche la Molière /France/- 2024.06.14-16
- VIII Festival internacional pueblos hermanos /Peru/- 2024.06.16-20
- Folk Dance and Music Festival "Summer BudaFest" / Hungary/- 2024.07.27-30
- Bauhinia International Dance Grand Prix 2024 /Hong Kong SAR, China/- 2024.08.21-23
Харин энэ жилийн тухайд улс Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн зохиож байна. Энэхүү тэмцээнд Орос, Казахстан, Америк, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Эстони, Хятад, Филиппин зэрэг олон улсын шилдэг бүжигчид оролцож өрсөлдөж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.