УЛС ТӨР
МАН Бага хурлаа хойшлуулжээ
МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, Хэнтий аймагт болох 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахаар товоо зарлаад байсан. Гэвч өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэртэй холбогдуулан МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэх мэдээлэл байна.
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй боловч УИХ-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.