Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

“Оюун-Эрдэнэжилт”

Сонгууль дөхөөд, Засаг төр барьж буй намын даргын гарт бүх эрх мэдэл очсоныг Л.Оюун-Эрдэнийн ойрын өдрүүдэд хөврүүлж байгаа акц, хөөсүүдийн хэтийдсэн масс оролтуудаас харж болохоор болов.

Одоо Засгийн газрын хараа тэр чигтээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг чиглэж байна. Үүний гол зангилааг С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр тайлж, манай улсын тагнуул, цагдаа, хууль, хүчнийхэн яаж завхарсаар ирснийг харуулах боллоо.

Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүсэн шүүгчид Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьд хамаарах хэрэг, Л.Гансүхийг агуулгыг дараалан шүүснээр шийдвэр нь Ц.Элбэгдоржийн талынханд ашигтай гарсаар ирсэн байдал. Цаашлаад "Эрдэнэт үйлдвэр" хэрхэн үүсмэл ордоо Ц.Элбэгдоржийн талынхнаар дамжуулан, дэлхийн бизнес болгосон талаарх схем, дотоод нюансуудыг задалж ярих болжээ.

Үүнд хэвлэл мэдээлэл, олны танилууд, медиа орчин сайхан муухайгаараа нийлээд тэр чигтээ хамрагдан ажиллаж байна. Олон нийтийн санаа бодолд сүүлийн сар орчмын энэ тайлбарламжууд үлэмж нөлөө үзүүлэх болсон нь мэдрэгдсээр. Цэцэрхэгчдээс хэдэн төлбөртэй жиргээчид л Ц.Элбэгдоржийн талыг хаа нэг өмөөрөх ч олны дүйвээнийг үл гүйцнэ.

Яагаад ингэж бүгд бүгдээрээ үүнд автаж, тэдний хийж буй улс төрийн зорилготой мессежүүд "бай"-гаа онох болов.

Үүний дотоод учир нь, ерөөсөө л цөөн эрх мэдэлтэй хэсэг нь олонхоос тасарч, өөрсдийн хүслээр тэднийг удирдан залж ирснийг буруушаан үзэх болсонтой холбоотой болов уу. Олон нийт эргүү тэнэг мэт хэн нэгнийг шүтэн бишрэхээ, гаднах харагдах байдал, хэлэхүйд автахаа больсон байна. Тэд гол нь өнгөрсөн хугацаанд маш их "маллуулсаар" ирсэндээ ууртай байна.

Тодруулж хэлбэл, нийтийн санаа бодлыг Л.Оюун-Эрдэнийн тал эргүүлж чадлаа.

Ерөөс Засгийн эрх авснаасаа хойш, парламентын "жаахан" гишүүн байхаасаа өгсүүлээд нийтэд ойлгогдох гэж хамгийн их орилсон хүмүүсийн нэг өөрөө Л.Оюун-Эрдэнэ. Магад тэр энэ хугацаанд ярьсаар ирсэн үр тариагаа одоо хурааж эхлээд ч байж мэдэх юм. Цаашид сонгууль хүртэл ямартай ч түүний бодсон акцууд нийгэмдээ хүчтэй орох, бөмбөлөгөн орчныг тэр үүсгэж чадсан шиг байна.

Гэвч нөгөө талд, бүх эрх мэдлийг атгаж буйдаа хэтэрхий их дулдуйдаж, юмсад хүчээр хандах болсныг нь олон нийт ч бас анзаарах юм. Ухаандаа, С.Зориг агсны гэргий Б.Булганы яриа, түүнтэй холбогдох нэвтрүүлгийг нэг минут нь 150 мянгаар нэвтэрдэг арилжааны телевизүүдээр битүү цацуулав. Минутын тооцоолуураар бол Засгийн газар 800 сая орчим төгрөгийг зарцуулжээ.

Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгөөр Засгийн газар өөрсдийн хүсэлд нийцсэн тархи угаалт хийчхэж байна аа гэсэн үг.

Түүнчлэн Ц.Элбэгдоржийн чатыг мөрдөн байцаалтад л ашиглаж болох байтал захидал харилцааны нууцыг задлан байж, нийтэд дэлгэлээ, ЦЕГ-аас. Ц.Элбэгдорж "Мөрдөстэй алба хаагч намайг гүтгэлээ" гэх агуулгаар жиргэсэн нь иргэн хүний хувьд зөв юм.

Аа, харин төрийн тэргүүн атлаа "Эрдэнэт бол эмчилгээ шаардлагатай, сүү нь дуусаж байгаа үнээ" гэхчлэн УИХ-ын индэр дээрээс бусдын эрх ашгийг хамгаалах гэж тачаадахдаа орилсон кэйсээрээ бол шалгуулах ёстой.

Тэр ер олон хэргээр шалгагдах ёстой дүр. Зэрлэг гахайн сүрэг нисдэг тэрэгнээс буудсан, гар хөлүүдээрээ "Эрдэнэт үйлдвэр"-ээс үлэмж их мөнгө угаалгасан, тодорхой бизнесүүдийг түүний хүмүүс тоносон зэрэг дундаршгүй их муу түүхтэй. Гэвчиг бас эрхээ эдлэх ёстой, нэр төрөө хамгаалах үүрэгтэй хувь хүн юм, өнөөдрийн дүрээрээ бол.

Нэг талыг туйлын зөв гэж үзээд, нөгөө талын эрхийг жорлонд шидэж бас болохгүй л билээ.

Ялангуяа тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа хуулийн байгууллагууд шуудхан Л.Оюун-Эрдэнийн даалгавраар хувь хүний захидал задлаад, дараа нь Т.Сүхболд, С.Хүдэрчулуун нарын дэд дарга нар нь генерал цол хүртчихээд суугаад байж болохгүй. Дээрээсээ хуулийн гүйцэтгэгчдээ шагнаж, эрх мэдэл ахиулж тэнгэрт залсны ард юу явсныг бас Б.Хурцын кэйс бидэнд харуулж байгаа. Эл залуусын ёс суртахуун, үзэл санааг түүнтэй адилтгах гэсэнгүй, гэвчиг л.

Нээх ажилсаг дүртэй очоод, одоо ерөөсөө улаан агсам болчхоод байгаа Х.Нямбаатарыг хар. Ер нь их хэтрүүлцгээх болов, МАН. Ингээд ирэхээрээ л юмс буруудаж эхэлдэг. Хэт дүрдээ орж, эрх мэдлээ ашиглах тусмаа алдаж эхэлсэн байдаг, манай томчууд.

Энэ нийгмийн урсгалыг яг тэр чигт нь "Оюун-Эрдэнэжилт" болгоод, тэр сэдлээрээ сонгуульд орвол бас юу болох вэ. Тэрсүү, хэрсүү бодлыг хэн тээж, тэднийг юу руу нийтээ чиглүүлээд буйг хэлж өгөх вэ. Үүнийг бас бодоцгооё.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт

Юмыг ХОЕР т*лтай дүгнэжээ.Энэ засаг төр ажлаа тайлагнаж хийх ажлаа ярих болохоос попоролтоор хол явахгүй нь тодорхой болов.Ачит ихэтийн хажууд тийм үйлдвэр барьчихаад үлдсэн 10 овоолгоо ашиглаж байв�##� ондоо хэрэг.8 жилд дуусаагүй 204 км замтай ондоо хийсэн ажил үгүй сонгуульд орох гээд хов жив , хошуугаа билүүдэхээс хэтэрэхгүй заваан бохир сурт�##�чилгаа л хийж сууна энэ засаг төр чинь .8 жилд их л ажил амжуулах байсан даа.Даанч мөрийн хөтөлбөрийнхөө ЭСРЭГ АЖИЛЛААД байх нь зэвүү хүрмээр

Зочин
Зочин
Reply to  Хариулт

2024 оны сонгуулиар сонгогчид Улс төрийн намуудад дүн тавьж сан�##�аа өгнө. Монголчууд сан�##� өгөхдөө хэрсүү болсон. Ардчилсан намынхан түүнийг дэмжигчид МАН-ыг 8 жил төр барихдаа олигтой зүйл хийсэнгүй гэцгээх юм. АН- 8 жил төр бариагүй нь МАН-ын буруу биш. Сонгогчдоос сан�##� авч чадаагүй болохоор өөрсдийн нь буруу. Тэд нэгэнт сонгогчдод ойшоогдохоо байсан хууччуулаасаа с�##�ж чадахгүй, шинэ з�##�уусаар эгнээгээ сэлбэж тэднийгээ олон түмэнд таниулж үнэт зүйлээ ойлгуулж чадахгүй байгаа нь дутагд�##�.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ардын нам чинь хара�##� идсэн хар машин бузрын мөнгө хоёроор төрийн эрхий

Тун
Тун

Тун.зөв бичжээ.Дэмжиж байна

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэжилт бүх газар нэвтэрвэл Монгол аятайхан болчихно доо

хариулт
хариулт
Reply to  Зочин

ОЮУН ЭРДЭНЭЖИЛТ бол хоосон ПОПУЛИЗМ байлаа .Сүүлийн жилд АН шиг ажилласан бол их л ажил амжуулах байсан даа. Даанч популизм л хийсээр ажил хийсэнгүй дуусг�##�аа даа .Хайран �##�дагдсан 8 жил

Уншигч
Уншигч

ОЮУН-ЭРДЭНЭ САЙДАД АМЖИЛТ ХҮСЬE.

Зочин
Зочин

ЭНЭ НӨХРИЙН ГАРТАА АВАХ ГОЛ АЖИЛ ТАВАН ТОЛГОЙ. ГЭТЭЛ ТАВИУЛУУД НЬ ИДЭЖ УУГААД ТЭДЭНТЭЙГЭЭ НОЦОЛДСООР 8 ЖИЛ ӨНГӨРӨВ. ЯМАРЧ АЖ АХУЙН АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ НӨХӨР ИЙМ ҮР ДҮНТЭЙ

иргэн
иргэн

Ялангуяа тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа хуулийн байгууллагууд шуудхан Л.Оюун-Эрдэнийн да�##�гавраар хувь хүний захид�##� задлаад, дараа нь Т.Сүхболд, С.Хүдэрчулуун нарын дэд дарга нар нь генер�##� цол хүртчихээд суугаад байж болохгүй.

Зочин
Зочин

Нямбаатар Сайнзориг Номинчимэг гэсэн хотын 3-н дарга нар чинь хэн нь илүү дүвчигнэж чадах уу гэсэн тэмцээнд орж байгаа мэт л хоорондоо урлдаад л гудамжинд зандчаад тэрийгээ хэвлэлээр цацаад лайтай байнаа. Хийх ёстой ажлаа зүгээр л хийчихэж болдоггүй юм байх даа

Зочин
Зочин

үнийн өсөлт, орлогын байд�##�д нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна.

Зочин
Зочин

УБ банк, ХХБанкны цаад эзэн нь �##�дарт ЭБИ байв�##� яах уу. Наанаа сах�##� хэмээх шатрын хүү байршуулаад д�##�д эзэн нь хүзүүгүй нөхөр харагдаад байгаа. Та нар энэ т�##�аар нэг бодоод үзээрэй.

Иргэн
Иргэн

Оюунэрдэнэ сайн ажиллаж байгаа. Дэмжиж байна.

хариулт
хариулт
Reply to  Иргэн

ЮУ ХИЙВ .ХИЙСЭН АЖИЛ НЬ 204 КМ ДУУСААГҮЙ ЗАМ . ТЭГЭЭД НЭРЛЭЭЧ

Зочин
Зочин

Ёоо энэ сэтгүүлчид eр нь ямар сурлага муутай гарууд байсан болоо гэмээр болжээ. Эхний өгүүлбэрийг яаж ч уншаад ойлгохгүй нь:Сонгууль дөхөөд, Засаг төр барьж буй намын даргын гарт бүх эрх мэдэл очсоныг Л.Оюун-Эрдэнийн ойрын өдрүүдэд хөврүүлж байгаа акц, хөөсүүдийн хэтийдсэн масс оролтуудаас харж болохоор болов.

Бат инженер
Бат инженер

Зүйтэй Коммунистууд бүр их дөвчигнэ. Хэнийг ч хамаагүй гүтгэ. Энэ чинь та нарын сонгуульд хэрэг болох уу.. Сү Батболдын MCS-ийг хураана гэж хашгир.. Харин хураачихаж золигтов доо.

Зочин
Зочин

Хийсэн юмтай,хэлэх үгтэй ард түмнийхээ өмнө нүүр бардам Ерөнхий Сайдаа дахин сонгогдоосой гэж ард олон хүсэж байгаа нь нууц биш шүү!!

Зочин
Зочин

АХ НЬ ЭНЭ НӨХРИЙГ БААС ШЭЭСТЭЙ НЬ ХОЛИОД ХАЯЧИХЛАА. ХАР МАСС МЭДЭЭЖ ХАНАРАНА. 8 ДАНГААР ТӨР БАРЬЛАА АЖЛАА ТАЙЛАГНА. ЮУН ЗОРИГ ЭЛБЭГДОРЖ . УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШИЛ ЯРЬ . ЭНЭ ХАРВАРД ГЭЖ НЭГ ХОГИЙН ГАЗАР БАЙНАА.

Өлзийсүрэн
Өлзийсүрэн

Оюун-Эрдэнэ ерөнхий сайд энэ з�##�уугийн хийсэн ажлуудыг нь олж харж чадахгүй байгаа энэ хүмүүсийг хараад би их гайхах юм. Нүд нь сохор юм уу?эсвэл авилг�##� хийсэн хүмүүсийн нэг эс бөгөөс тэд нарын цүнх баригч л болж таараад байгах юм даа. Энэ их ажлыг олж харахгүй байгаа хүмүүст өөр дүгнэлт байна уу та минээ

Зочин
Зочин

ELBEGDORJ, SAIKHANBILEG NARIIG EH ORNOOS URVASAND TOOTSOOD DAINII HUULIAR SHIITGEECH..

Уншигч
Уншигч

Энэ хүний 2 т�##�тай дүгнэж харах санаа нь зөв л дөө. Оюун-Эрдэнэ гэдэг хүн сайд болж энэ нийгэмд бий болсон үйл явдлуудыг баримттай дэлгэн иргэдэд ойлгуулах гэсэн санааг бол зөвөөр хүлээн авах нь зөв. Үүнээс өмнө бид тодорхой мэдээлэлгүй бүх юмыг эрх барьж ирсэн нөхдүүд хэрхэн хийж байгааг мэддэггүй нууц гэдэгт оруулж, хуйв�##�даж, хулгайлж ирсэн, түүнийг хуулийнхан хэрхэн хамга�##�даг, гуйвуулдаг, одоо ч үргэлж байгааг гадарлах боллоо. Энэ бол гол гавьяа гэмээр байна. Харин нь хэт эрх мэдлийг төвлөрүүлэх, улс орны хөгжлийг түргэтгэх, ХАА-н бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, байг�##�ийн баялагыг нэмүү өртөг шингээх зэрэгт үйлдвэр хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх, гудамжны архичид, анхаарах хүнгүй иргэдийг нийгэмшүүлэх т�##�аар дорвитой ажил хийгээгүй гэж хэлмээр байна. Одоо энэ сонгуульд иргэд өөрийн бодолтой оролцох байх гэж найдаж байна

Зочин
Зочин

Юу үнэн бэ Энэ л үнэн хэрсүү ард иргэдээ ухаар ухаар сайн бод !!!!

Зочин
Зочин

агуулгыг дара�##�ан шүүнэ гэж яадаг юм?

Зочин
Зочин

Мундаш бгаа

иргэн
иргэн

АНхаарч бодууштай санаа өгчдээ.

Хоньчин
Хоньчин
Reply to  иргэн

Монгол эх оронтойгоо үлдэх үү хулгайч нарт �##�дахыг шийдвэрлэх үед чам шиг дундыг хайгч дайсан гэдэгээ ухах чадваргүй байж болноо болно.

н ялтан
н ялтан

Оюунэрдэнэ сайн ажиллаж байгааэн хүүгээ дэмжээд яваарай үхэрүүдээ

Зочин
Зочин

Мядааг ингэж ярихгүйээ....чинийхээр хүлээж авхаасаа өнгөрсөн....

Зочин
Зочин

Худ�##�аа зусардаж хоёр нүүр гаргах хэрэггүй.

The fact
The fact

За бас л мөөрнө л гэнэ шүү.

Зочин
Зочин

Ерөнхий сайд гуай өөрөө цагдаа,хуулийнхний ажлыг булааж авч өөрийн дураар авирлаад байгаа нь яав ч зөв биш. Элбэг буруутай байж болно, харин түүнийг илрүүлэх нь Оюукийн бус хуулийн байгууллагын хийх ёстой ажил шүү дээ !

Зочин
Зочин

Эрдэнэт бол сүү нь татарч муужирч байгаад эргээд сэргэсэн үнээ мөн шүү дээ. Энэ үнэнийг хэлж чадахгүй ээрч муураад байгаа нь үхэрчин хүү Элбэгээгийн хохь юм. Харин араа шүдээрээ хий агаар сорон хийрхүү ярьдаг хүн бол ихээхэн хонзогнуур зуумхайн дээр худ�##�ч байдаг гэж өвгөд ярьдагсан. Энэ шинжийг олсон хүн бол Оюук юм даа.

Зочин
Зочин

Нэг л бөөрөнхий бичвэр

Зочин
Зочин

Уг үндсээр нь сайн ух.

Зочин
Зочин

Ер нь бол үнэн хүзүүгүй хулгайч Монголын хог шаар мөн гэхдээ оюунэрдэнэ тэрний эсрэг ярихаар үнлэсний баатар сайн хүн болчихно гэж юу байхав сүүлийн хэдэн жилийн энэ засгийн бодлого бол татвар торгуулийг яаж тулт�##� нь иргэдээс сэгсэрч авах вэ л гэдэг бодлого бсан нүүрсний 40их наяд ч мах дотроо хүүк оюунэрдэнэтэй ойрхон л хүмүүс холбогдсон хэрэг байж бн

Зочин
Зочин

Tetgeveree nemeed baival Oyuneredeniig nasaarn songosonch yadiin. AN ymar tord garaad tetgever nemeh bish oorsdoo idej uugaad ulsiig suid hiideg shuu dee songohgui

Зочин
Зочин

Сонго-Уйл аа гэж.

Холбоотой мэдээ

Back to top button