Улаанбаатарт 23 градус дулаан, бороо орохгүй

05-р сарын 02-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим үед 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчмоор -2...-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс,Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +7...+12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +12...+17 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +2...+4 градус, бусад хэсгээр +6...+8 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
 
				







 
	             
	             
	             
	             
	             
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.