Нийгэм мэдээ

"Сүүлийн хоёр жил тэргүүлсэн Дорноговь нэг байр ухарч, Орхон аймаг манлайллаа"

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг өнөөдөр /2024.05.06/ танилцууллаа. 

Судлаач Б.Мөнгөнжигүүр "Энэ жилийн судалгааны хамгийн онцлох зүйл нь 2012-2020 он хүртэл эхий есөн жил тасралтгүй түрүүлсэн Орхон аймаг энэ жилийн судалгаанд дахин тэргүүлсэн. Орхон аймгийн хувьд засаглалын үр ашиг болон дэд бүтцийн хөгжил гэдэг үндсэн хоёр бүлэгт мөн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. Энэхүү үзүүлэлт  нь ерөнхий судалгаанд голлох нөлөө үзүүлсэн.

Эхний тайван байранд:

  • Орхон
  • Дорноговь
  • Дархан-Уул
  • Өмнөговь
  • Говьсүмбэр аймгууд эрэмбийн өөрчлөлтгүй жагсаалтад оржээ.

Харин 21 аймаг дундаас Дундговь, Завхан, Говь-Алтай зэрэг аймгууд сүүл мушгисан байна. Эдгээр гурван аймаг нь бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сул байгаа нь нийтлэг байсан.

Үнэлгээнээс харахад 2022 онд 21 аймгийн өрсөлдөх чадварын дундаж оноо 65 байсан бол энэ онд 66.6 болж 21 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 1.6-аар өссөн байна.

Үндсэн бүлгээр нь оноог задлаад үзвэл, Бизнесийн үр ашиг 17, Эдийн засгийн тамир тэнхээ  8, дэд бүтцийн хөгжил 6, Засаглалын үр ашиг 10 гэх мэтчилэн дундаж оноо нь өссөн.

Монгол Улсын 21 аймгаас 12 нь өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад өссөн бол 9 аймгийн оноо буурсан байна.

Говь-Алтай аймаг 12, Завхан аймаг 9 оноогоор өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор буурсан нь бусад аймгуудаасаа хамгийн их буурсан үзүүлэлттэй гарсан" гэлээ.

Өрсөлдөх чадварын тайланд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна.Судалгааны мэдээллийн эх үүсвэрийг статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгаас авдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

100 жилийн ой тэмдэглээд бай тэгвэл доош унаад л байх болно. Ноднин сүр дуулиантай 100 жилээ тэмдэнлэсэн ГА, Завхан

Холбоотой мэдээ

Back to top button