Нийгэм мэдээ

Тодруулга: Төлбөрөө ₮5 саяар нэмсэн "Сэлбэ" сургуулиас эцэг эхчүүд тайлбар нэхэж байна

Сэлбэ сургууль өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “Сургалтыг төлбөрийн өөрчлөлтийн тухай мэдэгдэл”-тэй холбоотой тус сургуулийн эцэг эхийн төлөөллөөс дараах шаардлагыг хүргүүлж, тайлбар шаардаад эхэлжээ.

Тодруулбал, Тус мэдэгдэлд 2024-2025 оны хичээлийн жилийн төлбөрийг энэ оноос буюу 2023-2024 оны хичээлийн жилээс Бага анги 42 хувь, Дунд анги 38 хувь, Ахлах анги 27 хувиар буюу 3-5 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ. Сургуулийн зүгээс энэ тухай 5 шалтгааныг дурдаж өгчээ. Харин эцэг эхчүүдийн хувьд эдгээр шалтгаанууд нь цаг хугацааны хувьд болон тоон мэдээллийн зөрүүтэй, үндэслэлгүй гэж нийгмийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлээд буй.

Бид энэ талаар тус сургуулийн эцэг эхийн төлөөлөл М.Болороос тодруулга, мэдээлэл авлаа. Тэрбээр, “ Бид хэд хэдэн шаардлага хүргүүлж, тайлбар авахын авахын тулд сургуулийн захиргаанд албан бичиг хүргүүлсэн. Үүнд:

  • Инфляцын түвшин 36.8 хувь өссөн талаар дурдсан. Гэтэл ХҮИ-ээр илэрхийлсэн инфляцын мэдээний дагуу инфляц 10 хувиас 7 хувь болон буурсан байна.
  • Гадаад валютын ханш 18.8 хувь өссөн талаар дурдсан. Гэтэл ам долларын ханш 2023.09 сард 3472 байсан нь 2024.04.2-нд 3377 болон 3 хувиар буурсан байна.
  • Кэмбрижийн хөтөлбөрийн стандартын дагуу шинжлэх ухааны хичээлийн лаборатори тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүн, багш хөгжлийн зардал гурав дахин нэмэгдсэн талаар дурдсан. Үүнд хугацаа тодорхойгүй байгаагаас гадна. ямар байдлаас одоо яаж өөрчлөгдөж, сайжирсан Талаарх дүгнэлт дутуу.

Бидний зүгээс хүргэсэн тайлбар бичигт баримт бичигтэй тайлбар мэдээлэл өгөхийг шаардсан. Үүний дараагаар сургуулийн төлөөлөл захирал н.Золбоо, н.Батболд гэсэн хүмүүстэй миний бие өөр гурван эцэг эхчүүд уулзсан. Энэ уулзалтаас хоёр юм тодорхой болсон. Сургуулийн захиргаанаас,

1. Шаардах бичгийн хариуг сургуулиас нэгдсэн байдлаар та бүхний бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээнэ. (Хариу авах гэж очсон дөрвөн эцэг эх хариуг нэгдсэн байдлаар авахыг хүссэн ба уулзалтын үеэр агуулгатай танилцаагүй болно)

2.ТУЗ-ын хурлыг з/б-ын тулд процессоороо анги бүрээс тухайн хүсэлт бүхий эцэг эхийн хурлын тэмдэглэлийг сургуулийн удирдлага руу илгээх шаардлагатай юм байна.

Одоогоор бидэнд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Сургуулийн захиргаа хариу ирэхээр дараа дараагийн авах арга хэмжээг шийднэ. Хэдий хувийн сургууль ч гэсэн урьдчилж мэдэгдэлгүй сургалтын төлбөрөө нэмж байгаа нь сургуулийн дотоод ажил ямар хэмжээнд байгааг харуулж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эхэлж авч 1-2 жил сургачихаад одоо эд нар хаашаа �######�даг юм гэсэн шиг шууд нэмж бгаа биз. Луйврын арга. Ийм хүмүүс яаж хүүхдүүдиыг олигтой сургах юм бэээ. Одоо эцэг эхчүүд, сурагчиддаа бид ийм луйварчид шүү шэдгээ л харуулж бхгүй юу. Шууд сург�##�тынх нь эрхтэй л ярьдаг болох хэргтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button