Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинЭРҮҮЛ МЭНД

Судалгаа: Альцхаймер тусах эрсдэлийг ихэсгэдэг ген удамшдаг байж магадгүй

“Nature Medicine” сэтгүүлд даваа гарагт /2024.05.06/ нийтлэгдсэн судалгаа Альцхаймерын өвчин тусах эрсдэлийг ихэсгэдэг ген удамшдаг байж магадгүйг харуулжээ.

Судалгааг бичсэн эрдэмтэд тэдний илрүүлсэн үр дүн альцхаймерын өвчин удамших хэлбэр гэж үзэж болох учир шинжилгээ, эмчилгээний өөр арга шаардлагатай байж магадгүйг онцолсон юм.

Эмч нар альцхаймерыг гэр бүлийн болон тохиолдлоор үүсдэг гэж үздэг. Тус өвчний ихэнх нь тохиолдлоор, амьдралын хожуу үед үүсдэг байна. Харин гэр бүлийн хэлбэр нь генд үүссэн мутацитай холбоотой үүдэлтэй, харьцангуй ховор мөн залуу байхад тохиолддог.

Тодруулбал гэр бүлийн альцхаймер нь нийт өвчлөлийн хоёр хувь буюу 50 өвчтөн тутмын нэгийг эзэлдэг байна.

Энэхүү шинэ судалгаагаар альцхаймерын зургаан тохиолдол тутмын нэг удамшлын буюу гэр бүлийнх гэж тооцогдох юм.

Тодруулбал эрдэмтэд APOE нэртэй генийн талаар судалсан байна. Энэхүү ген нь аполипопротейн E нэртэй тархи доторх амилойд бодисын үлдцийг цэвэрлэхэд оролцдог уургыг үүсгэдэг. APOE2 ген альцхаймер тусахаас сэргийлдэг бол APOE4 ген тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

APOE4 генийн хоёр хуулбартай хүмүүс альцхаймер тусах магадлал хамгийн их байдаг аж. Тэдний судалгаагаар APOE4 генийн хоёр хуулбартай хүмүүсийн 95 хувь нь 82 наснаасаа өмнө альцхаймерын өвчний биологийн шинж тэмдэг илэрчээ.

Өмнөх судалгаанууд APOE4 генийн хоёр хувилбартай хүмүүсийн 30-35 хувь нь сэтгэн бодох, ой санамжийн бага зэрэг сулрал эсвэл зөнөх өвчин тусаж магадгүй гэж харуулж байсан.

Харин даваа гарагт нийтлэгдсэн судалгаа эцэг эхийнхээ аль алинаас нь APOE4 генийг авч, хоёр хуулбартай болсон хүмүүс альцхаймер тусах магадлал илүү их байдгийг харууллаа.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2024 07:56

ЗА БОЛЬ БОЛЬ МАРТАХ САНАХ ГЭДЭГ ЧИНЬ МАНИАС ӨМНӨХ ЯВДАЛ ХҮН МАРТАЖ САНАЖ БАЙЖ Л ХОРВООД АМЬДАРЧ ХОРВООГ ДУУСГАДАГ ЮМ. НЭГ ИХ МЭДЭМХИЙРЭХ НӨХДҮҮД ЕР НЬ ХҮМҮҮС БИД ӨӨРИЙНХӨӨРӨӨЛ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ. ХЭН НЭГЭН ХАА ГАЗРЫН ХЭН НЭГНИЙ ЗААВАР ЗӨВЛӨГӨӨНӨӨР АМЬДРАХ ТҮЙ МАЙ Ч ХЭРЭГГҮЙ. ХЭН НЭГЭН БИДНИЙ АЛХАХ ГИШГЭХ ИДЭХ УУХ УНТАХ БОСОХ БААЖ ШЭЭХ АМЬСГАЛАХ АМРАХ КҮЭЭЭ ЕР БҮГДИЙГ ЗААХ ЮУ ЮМ БЭ БОЛЬЖ ҮЗ ХЭНИЙ Ч ЗААВАРЫГ БҮҮ ДАГА БҮҮ ИТГЭ ТЭД ДУРААРАА ДОНГОС Ч Л БАЙГ БИД АМЬДАРСААР БАЙХ НЬ ДАМЖИГГҮЙ ШҮҮ ЭЦЭГ ЭХЭЭ ӨӨР ҮНЭН Ч ЗААВАРЛАГЧ ГЭЖ ДЭЛХИЙД БАЙХГҮЙЭЭЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button