СПОРТ
		
	
	
Э.Номундарь боксын залуучуудын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Казакстаны Астана хотноо явагдаж буй боксын залуучуудын Азийн АШТ болон 22 хүртэлх насны Азийн АШТ өнөөдөр шигшээ тулаанаар үргэлжилж байна.
Монголын боксчдоос эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд тулалдсан Энх-Амгалангийн Номундарь эл тэмцээний финалд шалгарсан юм. Тэрбээр шигшээ наймд Вьетнамын Сүн Тхи Ким Нганыг, хагас шигшээд Узбекистаны Хилолахон Машрабоваг ялж, аваргын төлөө тулалдахаар болсон.
Өнөөдөр тэрбээр алтан медалийн төлөө Энэтхэгийн Лаксмитэй тоглосон ч, 5:0-ээр ялагдал хүлээв. Улмаар залуучуудын Азийн АШТ-ийг мөнгөн медальтайгаар өндөрлүүлж байна.
Тун удахгүй 22 хүртэлх насны Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 54 кг-д Оюун-Эрдэнийн Энхсайхан аваргын төлөө Узбекистаны боксчинтой тулалдана.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн аваргын биш Ази тивийн, насанд хүрэгчдийн биш за луучуудын тэмцээнд,а лтан биш мөнгөн мед�##�ь авчихаад "нэг их юм болоод" байгаа юм биш биз дээ!
Дэлхийн аваргын биш Ази тивийн, насанд хүрэгчдийн биш за луучуудын тэмцээнд,а лтан биш мөнгөн мед�##�ь авчихаад "нэг их юм болоод" байгаа юм биш биз дээ!