Нийгэм мэдээ

"Яармагийг I хороололтой холбох гурван гүүрний ажил 96 хувьтай явж байна"

Он дамжин яригдаж байгаа Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламж ирэх зургаадугаар сарын 01-нээс ашиглалтад орно гэж НЗДТГ-ын ХМОНХХ  мэдэгдсэн. Эхний ээлжид Яармагийн замыг Эрчим хүчний гудамж дахь ТЭЦ-IV-ийн урд замтай холбох гурван гүүрний ажил 96 хувьтай, гүүрнүүдийг холбох зургаан эгнээ бүхий замын ажил 48 хувьтай үргэлжилж байна. 

-Уг төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг-

Бид энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсээс тодруулсан юм.

Тэрбээр "Яармагийн замыг I хороололтой холбох ажил өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш эхэлсэн. Гүүрийг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” гэх гурван компани, авто замыг “Тотал инж” ХХК барьж байна. 

Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр барих аж. Эхний гүүр нь 36.7 метр урт. Үүнийг Туул голын салаан дээр барих бол дараагийнх нь 391.5 метр, гурав дахь нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж байгаа юм.

Эхний ээлжид Яармагийн замыг Эрчим хүчний гудамж дахь ТЭЦ-IV-ийн урд замтай холбох гурван гүүрний ажил 96 хувьтай, гүүрнүүдийг холбох зургаан эгнээ бүхий замын ажил 48 хувьтай үргэлжилж байна. Харин ТЭЦ-IV-ийн урд замыг Нэгдүгээр хороололтой холбох замын бүтээн байгуулалт эхлээгүй, зураг төслийн шатанд явж байна.

ТЭЦ-IV-ийн урд байрлах хоёр хос дулааны шугамыг туннелийн системд оруулах ажил эхэлсэн. Яармагийн замыг ТЭЦ-IV-ийн урд замтай холбох зам, гүүрэн байгууламжийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг  2024 оны зургаадугаар сард багтааж нээхээр ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

явж явж энэ Нямбаатар л олон нийтэд хэрэгтэй ажлууд хийж байна бусад нь барьца�##�агдаад хийж чададгүй байлаа

Зочин
Зочин

дур зоргоороо хаша�##�сан газруудыг чөлөөлж зам т�##�бай гаргаж байгаа нь үнэхээр зөв шүү Нямбаатарт амжилт хүсье

Зочин
Зочин

хотын дарга сайн ажиллаж байна бид бүгд дэмжинэ бу�####�д янз бүрээр хардагдахгүй ажиллах сайхан банйа бусад нь бүгд барьцаанд байсан юм биш үү

Зочин
Зочин

Хотын өнгө үзэмжтэй нүдэн дэр сэргээж бсан үнэхээр сэтгэл сэргээж бсан үе бол муу нэртэй Бат-Үүлийн үед л бсан даа.

Зочин
Зочин

энийгээ эртхэн хийх бсхн оддд сн ба болжиин гялс хиии нүхэн гарцааа

zochin
zochin

ene zam guuriin ajil chini nyambaataraas omno ehelsen sanagdah yum. odoo harsan bolgonoo nyambaatartai holbood yavchinaa. sanah oi , yumiig tusgaj avah tal deer irged bur doroi bolood bh shig

bat
bat

Хэрэв би хотын дарга болвол орц гарц болон явган хөдөлгөөнд саад болсон газруудыг нураана гэж бодож явсан тэгтэл Нямка маань хэрэгжүүлээд эхэлсэн Байды амжилт хүсьеаа

Зочин
Зочин
Reply to  bat

чи яаж хотын дарга болох вэ дээ, өмхий тролллоо. нямбаатар шууд санаачлаад хийчихээд байгаа юм биш. Төлөвлөлтийн дагуу өмнөх засаг дарга нарын үед хийгдэж байсан ажлууд энэ засгийн үед биелэлээ олж байгаа, з�##�гамж шинж чанартай байдаг юм даа.

Батүүл
Батүүл

Яг амжих уу? Арай л болоогүй харагдаад бсан даа

Холбоотой мэдээ

Back to top button