УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Таван жилийн дараах шалгалт ба Ц.Элбэгдоржийн дахин няцаалт

-2024 онд С.Оюун-Эрдэнийг хардав-

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр өчигдөр /2024.05.07/ нэгжлэг хийсэн. Улмаар түүний эзэмшлийн "Монгол арт" галерейгаас 60 орчим уран зураг хураасан гэдэг мэдээлэл гараад байна.

ЦЕГ-аас тодруулахад, "Цагдаагийн байгууллага шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариултыг өглөө.

Харин Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Зургаар гүтгэдэг мэхээ дахин хийж. Хэдэн жилийн өмнө бүгдийг нэгжиж онгичсон. Сайн юм гээд хүссэн бүхнийг нь үзүүлсэн. Монголын Ерөнхийлөгчөөс хэн нь ч зураг хулгайлах гэж явахгүй дээ. Итгэж болно. Надаас юу ч олохгүй. Байхгүй юмнаас юу олох вэ. Надад итгэж байгаа хэний ч нүүрийг би түлэхгүй. "Мафи, 49, Систем" гээд том юмаар гүтгэдэг байснаа ийм хурдан ёроолдоо унах юм уу. Дахин сануулахад, хуулийн байгууллагыг хөлдөө чирэхээ зогсоо-09!" хэмээсэн байна.


-2019 онд Х.Баттулгыг хардаж байв-

Сануулахад өдгөөгөөс яг таван жилийн өмнө буюу 2019.03.19-нд ЭЦА-ныхан прокурорын зөвшөөрөлтэйгөөр Ц.Элбэгдорж болон хадам дүү Х.Болдбаатарынх нь галерейд нэгжлэг хийж буй тухай мэдээлэл цацагдаж байв. Тухайн үед алдагдсан гэх 10 гаруй уран зургийг хураан авсан гэгдсэн. Х.Болдбаатар нь "Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэг"-ийн тэргүүнээр ажилладаг байсан үе юм.

Нэгжлэгийн үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манайд нэгжлэг хийсэн нь үнэн, Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд бол нэгжлэг, үзлэг хийгээгүй. Зургууд авч явснаас хойш надаас байцаалт аваагүй. Ц.Элбэгдоржид 600 орчим уран зураг байгаа байх" гэхчлэн ярьсан байдаг.

Ц.Элбэгдорж харин тухайн үед “Женко технологи. Тавантолгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу. Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан $280 саяын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу. Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” хэмээн жиргэж байжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2024 13:30

Ш�##�гаад ш�##�гаад юугаа олох вэ дээ

Зочин
Зочин
5 сар 8, 2024 21:14
Reply to  Зочин

Монгол улсын Эрдэнэсийн санд байгаа aлдартай зураач нарын зургийг дууриамaл зургаар солиод эх зургийг нь Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа авсан байдаг. Зураач Цэвэгжавын "Азaрганы ноцолдоон" зурагны эх нь байхгүй. Бид одоо хуулбарыг нь хараад зогсож байгаа.

Иргэд
Иргэд
5 сар 8, 2024 14:37

Зургийн хулгайч зууны хулгайч

Зочин
Зочин
5 сар 8, 2024 17:09

Авилгачин хулгайч орк. Өсөхийн өлөн золиг байна

Зочин
Зочин
5 сар 8, 2024 17:10

Элбэгээ өнөөдөр хулгайлсан бүх зүйлээ хэн ч олохооргүй бат цайзад нуухыг нь нууж, юм болгохыг нь болгочихсон...тэгээд �##�саас хараад л инээгээд сууж бгаа.

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 8, 2024 18:10

ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ ГЭЭЧ БОЛОВСРОЛГҮЙ.ХҮМҮҮЖИЛГҮЙ. ЭРЭЭ ЦЭЭРЭЭАЛДАН МАНААЧ ҮНЭХЭЭР ЦАДИГАА АЛДАЖ БАЙНА ДАА ОДОО МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТОЛГОЙДГ Х.БАТТУЛГА ХЕРО БААТАР Л.ОЮУНЭРДЭНЭ НАР БАЙГАА ЮМУУ.ЕРӨӨСӨӨ Х.БАТТУЛГЫН ДУУ ХООЛОЙ ӨШӨӨ АВАЛТ, ХОРСОЛ ХОРОН АЖИЛЛАГАА ЯВАГДААД БАЙНА ДАА. ЭЛБЭГДОРЖИЙНЭХНЭР БОЛ МОНГОЛ ЫНОЛОН УЛСЫН ГЕОЛОГИЙНЭКСПЕДИЦИЙН ДАРГЫН ОХИН. БАГЫН ХҮМҮҮЖИЛ САЙТАЙ ХҮҮХДҮҮДТЭЙ АЙЛ. ЧИӨӨРТЭЙГЭЭ ЗҮЙРЛҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ. ЭБЭ БОЛ МОНГОЛ ТӨДИЙГҮЙ ОЛОН УЛСАД НЭРТЭЙ УЛС ТӨРЧ: ИЧЭЭЧ ЭЭ.

Зочин
Зочин
5 сар 8, 2024 18:49
Reply to  ЗОЧИН

�######�аа,Эбигийн �######� долоогч минь!

Лол
Лол
5 сар 8, 2024 18:44
Reply to  ЗОЧИН

Битгий б�##�айр

Зочин
Зочин
5 сар 9, 2024 08:45

Элбэгдорж гэдэг нэртэй тагжгар хүүр дахиж нүдэнд бүү үзэгд!

Сонин
Сонин
5 сар 10, 2024 10:05

Энэ хүн eр нь яачихсан ямар одонд төрсөн болохоороо ингэж элдэв бусын зүйлд нэр холбогдсон жаахан базаахгүй өлөндүүхэн нөхөр үү
Их л олон сэдэв хөндөгдөж олон хавар нэгэндээ гэгч болох вий дээ.Яанадаа.Бас Хархоринд мотоцикльтой хүн нухчихсан гэж ярьдаг.Өөрөө биш жолооч нь гэдэг тэр жолооч ёстой амьд гэрч байх даа.

Зочин
Зочин
5 сар 14, 2024 16:02

Наад нөхөр чинь үнэн бүтэхгүй гар ш дээ. Ховдын Зэрэг суманд очиж Эрлэгдоржийн уг гарв�##�ыг асуув�##� төрсөн нутгийнхан нь хулгайч удамтай айлын хүү гэдгийг нь захын хүн хэлээд өгнө. Дээр үед Зэрэгийн нэгдлийн хонийг Цахиа, чоно хоёр идээд дуусгасан гэж нутгийнхан нь ярьдаг байсан гэдэг. Хулгайч гентэй хүн зангаа тавихгүй. Аль ардчил�##� дөнгөж гарах үед хажуу хавиргынхаа хөрш айлаар ороод гарахдаа юмыг нь хумс�##�даг байсан гэдэг юм. 1990-ээд онд төрөлх Зэрэг сумандаа авгай Болормаагаа дагуулж очоод насаараа засаг дарга хийгээд тэтгэвэртээ суусан өвгөний олон жил үр хүүхдүүддээ өгөх гэж цуглуулсан 200 гаруй Алтайн сор тарваганы арьсыг ам доллараар, өндөр үнээр зараад өгнө гэж авгайтайгаа хамт гуйж гувшин ш�##�саар байгаад авчихаад шууд муриад сураггүй �##�га болсон гэж сумынхан нь одоо хүртэл ярьдаг. Өвгөн засаг дарга дараа нь энэ тухай яриад Эрлэгдоржид з�##�ьдуулсандаа уйлж суусан гэдэг.

Холбоотой мэдээ

Back to top button