Хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг мөлжиж амьдарсаар байх уу
 
						Аливаа улсын хуульд насанд хүрээгүй хүүхэд ажил эрхлэх хориотой байдаг. Гэтэл манай улсад төдийгүй дэлхий нийтэд ч хүүхдийн хөдөлмөр эрхлэлт жишиг болжээ.
Ойрын нэгэн жишээг дурдахад, Дорнодын Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш ахлах ангийнхныг байрны орц цэвэрлүүлэх аянд нэгдүүлж, цахим орчиндоо нийтэлсэн нь олны дунд шүүмжлэл дагуулаад буй.
Тодруулбал, "ЧОЙБАЛСАН ХОТ-БИДНИЙ ГЭР" их цэвэрлэгээ, тохижилтын ажлын сарын аян Дорнод аймаг болон бүх сумдаар өнгөрсөн долоо хоногт өрнөжээ. Энэ аяны хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн н.Сарангэрэл багштай 11 дүгээр ангийн суралцагчид сайн дураараа нэгдэж "Элит" хотхоны байруудын орцыг цэвэрлэсэн зургаа цахим орчинд нийтэлсэн нь нэгдүгээрт хүүхдийг далд хэлбэрээр хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байгаа асуудал. Хоёрдугаар хүний эрхийн мэдрэмжгүй хандаж байгаа хандлага нь ийн шүүмжлэлд өртөх шалтгаан болоод байна.
Хүнд хөнгөн аль ч төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн бие, сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлт ордог. Дээр нь ар гэрээ тэжээх гэж хичээл сургуулиас завсардах жишээтэй.
Манай улсад 5-17 насны нийт хүүхдийн 11.5 хувь нь 70 гаруй мянган хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэх статистик бий. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хүнд хөдөлмөр эрхэлж байгаа үзүүлэлт юм. Тэгэхээр манай улс шиг буурай хөгжилтэй оронд энэ тоо нэмэгдэнэ үү гэхээс буурна гэж үгүй.
Хүүхдийн төлөө гэсэн тодотголтой төрийн болон төрийн бус байгууллага олон. Тэд хэнд үйлчилж, хэний төлөө ажиллах нэрнээсээ л тодорхой. Харин гарч болох эрсдлээс хүүхэд багачуудаа хамгаалах тал дээр төдийлөн сайн ажиллахгүй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхгүй байх гэсэн байдаг. Мөн хүүхдээр гуйлга гуйлгасан иргэн, эрүүл мэндэд нь харшлах ажил хөдөлмөр хийлгэсэн албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгоно гэж заасан. Харин энэ зүйл заалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байна. Ингэж хууль зөрчин байж хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа эцэг эхчүүдэд тооцох хариуцлага ч өнөөдөр алга.
 
				










 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сургууль, олон нийтэд үйлчилдэг театр, номын сан зэрэг газруудыг цэвэрлүүлсэн бол арай зөв байсан байхаа, хүххүдүүд ажил сураад, гэтэл очиж очиж элит хороолол ч гэх шиг
Хувийн өмчөө өөрсдөө цэвэрлээч.
Баячуудын орцыг цэвэрлэх нь хөдөлмөрийн амт уу мөлжлөг үү
Гудамж цэвэрлэх нь жинхэнэ нийгмийн ажил
Хүүхдэд хөдөлмөрийн амтыг мэдрүүлсэн сайн үйлс болж. ????
Төгсөх гээд завгүй хүүхдүүд. Багш нь яагаад хүлээн зөвшөөрсөн ?
Гадныхан үр хүүхдийг нь эцэг эхийнх нь эсрэг турхирч улс орныг хорлож байна. Сэрэгтүн
Setguulch yas hayj bh shiv
Японы бага ангийн сурагчид анги танхим, 00 цэвэрлэдэг байхад манай ахлах ангийнхан хана, ш�##� яагаад угааж болохгүй гэж. Том болж өрхийн тэргүүн, эзэгтэй болсон үедээ ш�##� угааж үзээгүй байх юм уу. Хэт туйлширч байна шүү хүний эрхийнхээн. Тэгвэл нялх хүүхдээр хурдан морь унуулахыг бүрмөсөн хориглочих
Цэвэрлэгээ хийхэд юу нь буруу байхав дээ. Японд орц байтугай 00 ын суултуураа өөрсдөө цэвэрлэдэг. Сурдаг сургуулийнхаа коридорын ч , анги танхимаа ч цэвэрлэхээ больсон өнөө үeд ядаж шүүр бариулж сургах хэрэгтэй
Цэвэрлэгээ хийх нээх буруу биш хийж байгаа хүний хөдөлмөрийг ойлгоно бас дасг�##� болж байгаа шүү дээ
Зөв, одооноос эхлээд амьдр�##� үзэж бна. Япон хүүхдийн тухай уншаарай
Багш нь өөрөө ажлынхаа хажуугаар СӨХ хариуцдаг байх. Тэгээд хүүхдүүдийг дайчлаад бна. Тийм тохиолдол зөндөө байдаг шүү.