"И Монголиа" дахь лавлагааг цаасаар нэхвэл хатуу хариуцлага тооцдог болно"

Төрийн байгууллагууд олон төрлийн бичиг баримт нэхэж, иргэдэд чирэгдэл хүндрэл учруулдаг байдал манайд гардаг. Нэг байгууллагаас нөгөө байгууллага руу явуулах нь ч их байдаг.
Тэгвэл энэ байдлыг халж буй талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгдлээ. Тэрбээр "И Монголиа"-д байгаа лавлагаануудыг цаасаар нэхсэн төрийн алба хаагчид хатуу хариуцлага тооцдог болно" хэмээсэн байна.
Энэ тухай тогтоол маргаашийн /2024.05.15/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар албажиж гарах аж.
Монгол Улсын нэг иргэн дунджаар 10-12 бичиг баримттай. Энэ бүхнийг цахимжуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор "И Монголиа" системийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Хамгийн сүүлд гэхэд л эмийн жорын мэдээлэл солилцох боломжийг хангаж и-монголиа систем дээр нэгтгэж оруулсан билээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Е монголиа чинь цаана нь байгаа хүнээсээ хамаардаг бодчихоод байна. Ажил заримдаа хугацаагүй удааширч, эзэнгүй болж байна.
Mundag shuu
ХУД-ийн НДХэлтэс нийгмийн даатг�##�ын илүү төлөлтийн хүсэлт авахдаа ндш-ийн болон иргэний үнэмлэхний лавлагаа авсан шүү
Khaanbank nehdeg yum bnle
цахим гээд систем чинь эмнэлэг, даатг�##�ыг яаж самарч байгааг хараасай.
Энэ ингэж өөрийгөө рекламдах гээд л хажуудаа байсан чад�##�тай хүүхнийг хор найруулж байгаад явуулсан хүн муутай хүн!
Ёстой хүн муутай, өөдгүй амьтан.