Гадаад мэдээДЭЛХИЙ

Словакийн Ерөнхий сайд таван удаа будуулжээ

Словак улсын Ерөнхий сайд Роберт Фико лхагва гарагт /2024.05.15/ таван удаа буудуулсны улмаас эмнэлэгт яаралтай хүргэгдэн мэс засалд оржээ.

Фико засгийн газрын уулзалтаас гарч ирэх үед 71 настай эрэгтэй түүн рүү гал нээсэн байна. Эмнэлэгт хүргэгдэх үед түүний биеийн байдал хүнд байсан бол мэс засалд орсны дараа тогтворжсон юм.

Словакийн Ерөнхий сайдын орлогч, байгаль орчны сайд Томас Тараба “Би маш их цочирдсон. Миний мэдэж байгаагаар бол хагалгаа амжилттай болж, тэр амь гарах байх. Амь насанд аюултай нөхцөл байдлаас гарсан” хэмээжээ.

Ерөнхий сайд Роберт Фико буудуулсны дараа хамгаалагчид нь арга хэмжээ авч буй дүр зураг, зургийн эх сурвалж: BBC

Тус улсын Дотоод хэргийн сайд Матус Сутаж Эсток “Энэ хөнөөх оролдлого нь улс төрийн зорилготой байсан. Хэрэгтэн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ шийдвэрээ гаргасан” гэсэн байна.

Дөрөвдүгээр сард Словак улсад ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Тус сонгуульд Фикогийн ойрын хүн гэгддэг Питер Пеллегрини ялалт байгуулсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдлыг зэмлэж “Энэ аймшигт хэргийг зөвтгөх зүйл гэж байхгүй” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2024 14:13

Hamgaalalt muu bnaa 5 buuduuldag

Холбоотой мэдээ

Back to top button