Нийгэм мэдээ

Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно

Иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай зорчиход нь зориулж автобуснуудад үнэгүй Wifi төхөөрөмж суурилуулахаар болжээ.

Энэ хүрээнд автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг нийслэлийн Өмчийн харилцааны газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалт хийсэн байна.

Ингэснээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглож, иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох аж. Мөн өглөөний 06.00-22.00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг бэлтгэн хүргэх юм.

Тухайн шалгаруулалт тэнцсэн компанид нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Лондон, Токио, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button