Ираны ерөнхийлөгчийг тээвэрлэж явсан нисдэг тэрэг осолджээ

Ням гарагт /2024.05.19/ Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан болон бусад албан тушаалтнуудыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг тус улсын баруун хойд уулархаг нутагт осолджээ.
Уг ослын дараа аврах ажиллагааг яаралтай эхлүүлж, Ираны албан тушаалтнууд ард түмнээ залбирахыг уриалсан байна.
Осолдсон хүмүүсийг аврах ажилд ОХУ нэг тусгай нисэх онгоц, мэргэжлийн 50 аврагч илгээхээ мэдэгджээ. Мөн Туркийн засгийн газар эрэн хайх ажиллагаанд шөнө хардаг төхөөрөмж бүхий нисдэг тэрэг мөн зургаан машин, 32 аврагч илгээх болсон юм.
Ираны албан тушаалтнууд осол гарснаас хойш тус нисдэг тэрэгт сууж явсан хоёр хүнтэй холбоо тогтоосон тул амь насанд аюултай осол биш байсан бололтой хэмээжээ.
Хэрвээ Раиси ослоор нас барсан бол Ираны Үндсэн хуульд тэргүүн дэд ерөнхийлөгч дээд удирдагчийн зөвшөөрлөөр ерөнхийлөгчийн бүрэн эрх, чиг үүргийг хүлээн авч ажиллана.
Одоогоор тус улсын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Мохаммад Мохбер ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тээвэрлээд байхдаа ч яахав дээ хаха
Үхсэн байхад нь тээвэрлээ юү, м�##�аа