Нийгэм мэдээ
		
	
	
""Алтай констракшн" ХХК-ийн барилгын үйл ажиллагааг түр зогсоосон, шалгалт үргэлжилж байна"

БЗД-ийн 36 дугаар хороо "Саруул" хотхоны 117 дугаар байрны хажуу талд “Алтай констракшн" компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас бохир усаа цутгаж байна" гэсэн бичлэг цахим сүлжээнд түгээд буй.
Уг мэдээллийн дагуу холбогдох албаныхнаас тодрууллаа. Тэрбээр, "БЗД-ийн 36 дугаар хороо "Саруул" хотхоны 117 дугаар байрны хажуу талд "Алтай Констракшн "ХХК-ийн барилгын талбайд үзлэг, шалгалт хийсэн.
Шалгалтын явцад тус компанийн талбайн инженер н.Маргад-Эрдэнэ "Барилгын суурийг кранаар ухахад гүний ус гарсан. Гүний ус учраас Сэлбэ гол руу цутгасан" гэдэг тайлбарлажээ. Холбогдох албанаас барилгын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд үзлэг, шалгалт үргэлжилж байна" гэлээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв. Газрыг нь хурааж авах хэрэгтэй
Суурийн кранаар ухдаг болсон юм уу?
yaayadaa ene hudalch logognuudiig.usaa ch shavhaad , ajil ni ch yavaad bgaashd