Ираны ерөнхийлөгчийг амь үрэгдсэн гэж үзэж байна

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан болон бусад албан тушаалтнуудыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг ням гарагт /2024.05.19/ тус улсын баруун хойд уулархаг нутагт осолдсон.
Тэгвэл нисдэг тэрэг осолдсон газраас амьд хүн олдоогүй учир Ерөнхийлөгч Раиси, Гадаад хэргийн сайд Амир-Абдоллахиан хоёрыг нас барсан гэж үзэж байгаа аж.
Тэднээс гадна таван хүн тус нисдэг тэрэгт зорчиж байсан юм. Одоогийн байдлаар ерөнхийлөгчийг нас барсан гэх албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.
“Reuters” агентлаг нэрээ нууцалсан Ираны албан тушаалтан бүх зорчигчид амь үрэгдсэн байх магадлалтай гэж хэлсэн талаар мэдээлжээ.
Хэдийгээр албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа ч Раисиг нас барсан гэж үзэж байгаа тул түүний албан тушаалыг шилжүүлнэ. Ираны Үндсэн хуульд тэргүүн дэд ерөнхийлөгч дээд удирдагчийн зөвшөөрлөөр ерөнхийлөгчийн бүрэн эрх, чиг үүргийг хүлээн авч ажиллана.Одоогоор тус улсын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Мохаммад Мохбер ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЗРАЙЛЬ ЯРГА хийв үү
teneg m#l uu chi . izrailtai yamar hamaatai ve?