Нийгэм мэдээ

Ирэх 10 хоногт нутгийн хойд хэсгээр ахиу тунадас орж, зарим нутгаар хална

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас тавдугаар сарын 20-29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

Тавдугаар сарын 20, 21, 26-ны өдрүүдэд ихэнх нутгаар халж, 10 хоногийн нийлбэрээр харвал нутгийн хойд хэсгээр ахиу тунадас орох төлөв ажиглагдаж байгаа аж. 

Хур тунадас: 

  • 20-нд Хэнтийн уулархаг нутаг болон Угалз голын хөндийгөөр 
  • 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 
  • 22, 24-нд нутгийн хойд хэсгээр 
  • 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар 
  • 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 
  • 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд хэсгээр 
  • 28-нд нутгийн зүүн хагаст 
  • 29-нд Халхголын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи шуурга: 

  • 21-нд нутгийн зарим газраар 
  • 22, 24-нд тал хээрийн нутгаар 
  • 25-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 
  • 26, 27-нд говь, тал хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 

Агаарын температур: 

  • 20, 21, 26-ны өдрүүдэд ихэнх нутгаар халж, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1 градусаас +4 градус байх бол өдөртөө 15-20 градус дулаан байна. 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус дулаан, өдөртөө 31-36 градус дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 

Улаанбаатар хот: 

Хур тунадас: 23-нд бага зэргийн бороо орно. 24, 27-нд бороо орж, сэрүүснэ. 

Салхи, шуурга: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: 20, 21, 26-нд халж, шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус байх бол бусад хугацаанд сэрүүсэж шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button