"Галт тэрэг, ачааны машины жолооч нарын биеийн байдал хэвийн. Бид ослын газарт ажиллаж байна"

Өнөөдөр /2024.05.21/ өглөөний 06:27 минутын орчим төмөр замын Ерөө-Орхон өртөөний хаалттай гарам дээр том оврын автомашин ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 6 галт тэрэг замаас гарч онхолдсон, төмөр зам эвдэрсэн ноцтой осол гарчээ.
Бид уг ослын талаар Улаанбаатар Төмөр Замын холбогдох хүмүүсээс тодруулахад, " Өнөөдөр өглөө Орхон өндөрлөгийн 73 дахь километрийн гарамд Ерөө өртөөнөөс Улаанбаатарыг чиглэж явсан ачааны галт тэрэгний урдуур шороо ачсан хүнд даацын автомашин Замын хөдөлгөөний дүрэм зөрчин гармын улаан гэрэл ассан байхад дайран орж, галт тэрэг мөргөснөөс хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан ноцтой осол гарсан.
Уг галт тэрэг нь 31 вагонтой аялж явсан. Харин зургаан вагон, зүтгүүр замаас гарсан байсан.
Бид одоогоор Замын даргын тушаалаар ослыг судлан бүртгэх, сэргээн босголт хийх ажлын комисс УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан орлогч даргаар ахлуулан ажиллаж байна.
Харин зорчиж явсан хүмүүсийн тухайд, Хово машины жолооч, галт тэрэгний машинч, туслах машинч болон зааварлах машинч нарын биеийн байдал хэвийн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна" гэлээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дэндүү хэнэггүй юм
Хэнэггүй бишээ үнэн дүнхүү оюун ухааны хомсдолтой мангар тэнэгүүд их бнаа яаж жолооч болсон юм мэдрэлийг нь ш�##�гах хэрэгтэй