Пап лам арван тавтайдаа нас барсан "инфлюенсер" хүүг гэгээн хэмээн өргөмжилнө

Ромын Пап лам Францис 15 настай байхдаа нас барсан Карлос Акутисийг гэгээн хэмээн өргөмжлөх болсон байна.
Акутис 2006 онд цагаан эсний хорт хавдрын улмаас нас баржээ. Тэрээр Пап ламаас гэгээн гэх тодотголыг авсан анхны шинэ мянганы үеийн хүн болох юм.
Түүний технологийн мэдлэг сайн байсан тул Акутис Ромын католик сүмийн сургаалыг цахим ертөнцөд түгээхэд их хувь нэмэр оруулсан байна.
Ийм учраас түүнийг Ертөнцийн Эзэний инфлюенсер гэж хүмүүс нэрлэдэг юм.

Францис пүрэв гарагт /2024.05.23/ Акутисийн сүнс хоёр дахь удаагаа гайхамшигт үйл хийж, толгойдоо гэмтэл авсны улмаас тархинд цус алдаж байсан оюутныг анагаасан гэж мэдэгдсэн тул түүнийг гэгээнд өргөмжлөх болжээ.
2020 онд түүний сүнсийг анхны гайхамшгаа үзүүлж, нойр булчирхай нь төрөлхийн гажгийн улмаас өвчилсөн Бразил хүүхдийг эдгээсэн гэж Ватикан мэдэгдсэн юм.
Пап Францис 912 хүнд гэгээн гэх өргөмжлөлийг өгсөн байдаг. Хамгийн сүүлд гэгээнээр өргөмжилсөн хүн нь 1926 онд төрсөн байжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.