“Алтан цом”: Цахилгаан Зоригоо өнгөтэй байна

Үндэсний “Алтан цом"-ын аварга баг дөнгөж сая тодорлоо. Тодруулбал, цомын төлөө Ховд болон Архангай аймгийн хүчтэнээд шалгарч үлдээд байсан юм.
Тус барилдаанд Ховд бөхийн дэвжээний хүчтэнүүд 15 даваагаар тэргүүллээ. Харин Архангайн бөхчүүд 10 даваа авчээ.
“Алтан цом” өргөсөн бөхчүүдийн бүрэлдэхүүнд Улсын аварга О.Хангай, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Ц.Төмөрцоож, М.Баяржавхлан нар багтсан байв.
Тэгвэл Ховдын хүчтэнүүдийн эсрэг барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р анги, “Хатант интернэшнл”, “Тэнүүн өлзий” ХХК, Бөхбилэгт дэвжээний бөх улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үнэмлэхүй сайн байж, тав барилдаж тав давлаа. Тэрбээр сүүлийн барилдаандаа Улсын аварга О.Хангайтай таарч өвдөг шороодуулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архангайн бөх ун�##�танд ороод бгаа цаг дор ганц гялта йх нь энэ болж бнаа. Уул нь олон түмэн өндөр харцага ас их юм хүлээдгийм даа !
Энэ зун Архангайхан нэг их сүрхий барилдахгүй байхаа, Бадарчийн хэрүүлийн бузрыг улам удаагаад цагий нь сунгаад байгаа нь өөрт нь, өөрсөнд нь л муу юм д�##�лана ш дээ !!!
Нээрээн тийм шүү, Бадарчийнхаа ба лиар хэрүүлийг хурдан дуусгахгүй бол Архангайн бөхчүдэд лав л сайн юм болохгүй дээ !
Б�##�арч хөлдүү ширийг хурдан �######�уулж дэвжээгээ ариутгаж аваад хэрүүлээс хол явдаа!!