Нийгэм мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 05.01-20.38

Суудал: Огторгуй

Аргын тооллын 5 сарын 27, Сумьяа гараг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:01-20:38. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт  эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн уйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button