ЦЕГ: Богд уулын орой дээр "Хүн нас барсан" гэх дуудлагад явж байсан

Өчигдөр /2024.05.26/ иргэн "Адилбиш Гунаажавын" цахим хуудастаа "Гахай дархан эрхгүй" гэх тайлбартай, Богдхан уулын ногоон бүсэд цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл давуу эрхтэй байрлаж буй бичлэг тавьжээ.
Иргэн уг бичлэгээ устгасан бөгөөд харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр, "3406 УБА" улсын дугаартай "Nissan Patrol" маркийн албаны тээврийн хэрэгсэл нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагт 102 тусгай дугаарт иргэнээс ирүүлсэн "Богд уулын орой дээр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын тээврийн хэрэгсэл болно.
Иймд иргэд та бүхэн аливаа мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээхийг зөвлөж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦАГДААНЫ МАШИН ХАА Ч ЯВНА ХҮН ДАЙРЧ АЛСАН Ч ДАВУУ ЭРХТЭЙ УРСГАЛ МУРСГАЛ СӨРЖ ДАВХИНА БИТГИЙ БАРЬЦААД БАЙ ХҮН ҮХСЭН ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ?
Б�##�ай авгайд Зөрчлийн хуулиар хариуцлага тооц. Хамрын дор хагархай гэгчээр юу дуртайгаа цахим орчинд тавьж байдаг новшнуудад сургамж болно
Ингэж ил тавьж зарлаж байхгүй бол энд ийм машин байна гээд асуув�##� ажил дуудлагаар явж байгаа л гэнэ юунд нь эмзэглээд үхчих гээд байгаа юм ажилаар явсан бол тэр л биз дээ
ЦАГДААГИЙНХАН ЮУ Ч ГЭЖ БУРЖ ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛЖ ЧАДНА !