Нийгэм мэдээ
Хоёр машин мөргөлдөж, таван хүн эмнэлэгт хүргэгджээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн гүүрний баруун талд хоёр машин мөргөлдсөн осол өнөөдөр /2024.05.27/ өглөө 06.00 цагийн үед гарчээ.
“Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 18-41 насны хоёр хүн машины эд ангид хавчуулагдсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тэднийг гаргаж, 33-62 насны гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ГССҮТ-д тээвэрлэн хүргэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.