Нийгэм мэдээ

4-р дэлгүүрээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 28-ны 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон хэвтээ тэмдэглэгээг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button