Гадаад мэдээДЭЛХИЙ

Барууны удирдагчид Украиныг ОХУ-д цохилт өгөхийг дэмжиж эхэллээ

2022 оны хоёрдугаар сарын 24-нд Орос Украины дайн эхэлснээс хойш 826 хоног өнгөрөөд байна.

Дайн эхэлснээс хойш АНУ Украин руу холын тусгалтай пуужин илгээхээс цааргалж ирсэн. Учир нь АНУ-ын зэвсэгт хүчний ахлах албан тушаалтнууд Украин тэдгээр пуужинг ашиглан ОХУ-ын газарт нутагт агаарын цохилт өгнө гэж эмээж байжээ.

Ингэж агаарын цохилт өгснөөр дайны нөхцөл байдал илүү хурцадна хэмээн болгоомжилсон байсан юм. Гэхдээ АНУ энэ бодлоо өөрчилж 2023 оны есдүгээр сард ATACMS нэртэй холын тусгалтай пуужинг Украинд нийлүүлэхээ мэдэгдсэн.

ATACMS нь 300 км хүртэлх зайд буй байг онох хүчин чадалтай пуужин юм.

Украины арми барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг ашиглан ОХУ-д цохилт өгөх нь мөргөлдөөнийг хурцатгана гэж болгоомжлох хандлага барууны удирдагчдад байсан ч одоо энэ нь өөрчлөгджээ.

Тухайлбал НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “The Economist” сайттай өнгөрсөн долоох хоногийн баасан гарагт /2024.05.24/ ярилцлага өгөхдөө Украин ОХУ-д агаарын цохилт өгөх талаар ярьсан байна.

Тэрбээр НАТО-гийн гишүүд Украиныг баруунд үйлдвэрлэсэн зэвсгүүдийг ашиглан ОХУ-ын нутаг дэвсгэрт гүн цохилт өгөхийг зөвшөөрөх хэрэгтэй гэжээ.

Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагт /2024.05.28/ Украин барууны зэвсгүүдээр Оросын цэргийн баазуудыг устгах зорилгоор ашиглахыг холбоотон улсууд зөвшөөрөх нь зүйтэй хэмээсэн юм.

Тэрбээр нэмж “Харин ОХУ дахь бусад объектууд, мэдээж энгийн иргэдийн байрлаж буй байгууламжуудад халдахыг зөвшөөрөх ёсгүй” гэжээ.

Макрон энэ үгээ Германд айлчилж байх үедээ хэлсэн байна. Германы Канцлер Олаф Шольц Макроны хэлсэн зүйл дээр ижил байр суурьтай байгаа аж.

Шольц зэвсгийг нийлүүлсэн улсуудын нөхцөлийг биелүүлж байгаа тохиолдолд ОХУ-д цохилт өгөх тал дээр Макронтой санал нэгдэнэ гэсэн байна. Гэхдээ тэрбээр Германы Taurus холын тусгалтай пуужинг Украинд нийлүүлэхээс татгалзсан юм.

Харин АНУ-ын хувьд Украин нийлүүлсэн зэвсгийг нь ашиглан ОХУ-д цохилт өгөхийг дэмжихгүй гэсэн байр сууриа хадгалсаар байна.

Мягмар гарагт /2024.05.28/ Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби “Одоогоор манай бодлогод өөрчлөгдсөн зүйл байхгүй. Бид АНУ-аас нийлүүлсэн зэвсгээр ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг дэмжихгүй” хэмээсэн юм.

Макрон, Шольц хоёр мэдэгдэл хийхийн зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хандивласан зэвсгүүдийг ашиглан ОХУ-д цохилт өгөх зөвшөөрлийг яаралтай олгохыг хүссэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин баруунаас нийлүүлсэн зэвсгээр ОХУ-д цохилт өгөхийг барууны орнууд зөвшөөрөхгүй байхыг анхааруулсан. Тэрбээр “Нөхцөл байдлыг хурцатгах нь ноцтой үр дагаварт хүргэж магадгүй. Хэрвээ Европт ноцтой үр дагавар гарвал АНУ хэрхэн ямар арга хэмжээ авах вэ” хэмээсэн байна. Путин нэмж “Ойлгоход хэцүү юм, тэд дэлхийн хэмжээний мөргөлдөөн үүсгэхийг хүсээд байгаа юм уу?” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путин нахуй одоо жаахан хулчийж бна даа, янз нь !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Америкийн бууны нохой ! Ама таат Сармагчин !

Зочинзочин
Зочинзочин
Reply to  Зочин

усан тэнэг минь хулчиих биш дэлхиин дайн гарахвии гэж болгоомжилж бна дэлхии др хамгиин олон хүчирхэг цөмиин зэвсэгтэй их гүрэн хулчиинуу ...

Зочин
Зочин

Янханы зулбасаг путлёр цэргээ татв�##� дайн дуусна

Зочин
Зочин

Путин нахуй одоо жаахан хулчийж бна даа, янз нь !

zochin
zochin

oros tsohilt ogch boldog ukrain ogch boldoggui shudraga bus .huchitenii derged huchguin buruutai baij bolohgui adilhan tsohih heregtei. ingej baij orosiin ard tumen oilgono

Asa
Asa

Oros odoo suirnee Oros odoo sononoo tsag n bolsoon.

Бат инженер
Бат инженер

Аа тэгээд Оросууд хөрш улс руугаа довтолж хүн �##�ж байх нь зөв юм уу. Тэгвэл бид Буриад Тувагаа чөлөөлье гээд орвол яах бол.

Зочин
Зочин

Дэлхийн з-р дайн гарах шинжтэй болоод явчихлаа. Бүр цөмийн дайн болох нь тодорхой болчихлоо. Ингэснээр нилээн олон улс орон газрын хөрснөөс арчигдах баыхдөа.

Зочин
Зочин

Бага багаар мэрээд байхад энэ х�##�зан путлёрын эзэрхэг улс нурахгүй яах юм бэ, дотооддоо бөөн дарьтай торх шиг л байна.

ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?

ҮХДЭЛ ПҮТИН ЧИ ТЭГЭЭД НҮБ-ЫН БҮРЭН ЭРХТ ГИШҮҮН ТУСГААР ТОГТНОСОН УКРАЙНД ЗЭР ЗЭВСЭГ ХҮН ХҮЧЭЭР ӨӨРИЙЙНХ НЬ ОРОНД ХАЛДАЖ, УКРАЙНЫ БОЛОН ӨӨРИЙНХӨӨ ОРНЫ БАГА ЯСТНУУДЫН ЦУСААР ХООЛЛОЖ БУЙ ЧИНЬ ГУТАМШИГ ШҮҮДЭЭ. ЧИ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МУУГАА ҮЗЭЖ ҮР ОЙЧТОЙГОО ЕРТӨНЦӨД ҮЗЭН ЯДАГДАЖ ЭЦСЭЭ ҮЗЭХ БОЛНОДОО ЧААВААС

Зочин
Зочин

Путин дэлхийн дайн болгож өргөжүүлэхийг хүсахгүы бөйгаа нь үнэн

Зочин
Зочин

Алуурчин иван айчжээ чааваас

Зочин
Зочин

Геополитик, дайны тухай байтугай 2-3 зохиолчын уран бүтээлч уноиө үүээгүй шахам оркууд их гүрний улирлагчдыг элдвээр доромжлохын оронд гай бололгүй төвийн сахь.

Холбоотой мэдээ

Back to top button