"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Г.Дугаржав, Н.Батбаяр нарыг нэг сар цагдан хорихоор боллоо

"Дарханы төмөрлөг үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатайгаар баривчилсан тухай бид хоёр хоногийн өмнө /2024.05.28/ мэдээлсэн.
Тодруулбал, тавдугаар сарын 27-нд АТГ-аас шалгалтын баг очиж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Улмаар Хүний нөөц, Санхүүгийн алба гэсэн хэлтсүүдээр шалгалтаа эхэлсэн байна.
Тухайн өдрөө Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаярыг 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Харин хоёр хоногийн өмнө /2024.05.28/ нэмэлтээр хүмүүс очиж, бусад алба хэлтсүүдэд ч шалгалтын ажиллагаа явуулсан байдаг. Улмаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн дарга Г.Дугаржавыг мөн баривчилсан.
Шалгалтын баг ирэхтэй зэрэгцэн тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр зугтах оролдлого хийсэн байна. “Миний бие муу байна” гэж ажилчдадаа хэлж байжээ. Энэ шалгалтын ажлын хүрээнд Г.Дугаржав, Н.Батбаяр нарыг Дарханаас Улаанбаатар хотод авч ирэн саатуулаад байсан. Тэгвэл тэдэнд нэг сарын хугацаатай цагдан хорих арга хэмжээ авчээ.
АТГ-аас нийт найман комиссар ажиллаж, тус үйлдвэрийн бүх алба нэгжүүдийг шалгах ажиллагаагаа өчигдөр үргэлжилсээр байсан. Шалгалтын ажиллагааг хийхдээ бүх хэлтсийн дарга нарынх нь албан өрөөг лацдан битүүмжилж, компьютер, бичиг баримт сэлтийг хураан авсан гэгдэж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАХ ГЭЖ ИНГЭЖ СҮРЖИГНЭЖ БАЙДАГ ЮМ БОЛ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ГАРААД ИРЭХЭЭР НЬ ДАЛАН ДЭЭР НЬ АЛГАДААД ДЭЭРЭЭС БАРЬ ХОРЬЧИХ ГЭЭД ХӨГШНИЙГ ЧИНЬ ДАРАМТЛААД БОЛООГҮЙ ЮМ ШҮҮ ГЭЖ ХЭЛДЭГ ЁС ТОГТЖЭЭ.НҮҮРС ХӨГЖЛИЙН БАНК ЭМ ТАРИА Ч ГЭХ ШИГ СҮРЖИН СОНСГОЛУУД ЮУ БОЛОВ БҮГДЭЭРЭЭ Л НҮҮРСЭНД ХУТГАЛДАЖ БАЯЖААД ОДОО БОЛОХООР ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ЦАРАЙЛНА.СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ ДОРЖХАНДЫН САНХҮҮЖИЛТИЙГ ИНГЭЖ ЗОГСООЖ БАЙГАА ЮМ УУ? ИЧЭЭЧ ТА НАР Ч ЦАЙЧИХСАН ХҮМҮҮС ДЭЭ
Сүр данзангууд