Тайландын ерөнхий сайд асанд хааныг доромжилсон гэж ял тулгажээ

Тайланын Ерөнхий сайд асан Таксин Чинаватад эзэн хааныг доромжилсон гэх хэргээр ял тулгасан байна.
Түүний эсрэг үүсгэсэн хэргээс харвал Таксиныг 2015 онд БНСУ-ын “Chosun Ilbo” сонинд өгсөн ярилцлагаараа Тайландын хааныг доромжилсон гэж буруутгажээ.
Таксины хэвлэлийн төлөөлөгч Прают Бейрагуна лхагва гарагт /2024.05.29/ мэдэгдэл хийхдээ “Ерөнхий прокурор Таксиныг бүх хэрэгт буруутгахаар шийдсэн” гэсэн юм.
Ийм учраас тэр зургаадугаар сарын 18-ний өдөр Ерөнхий прокурорын газарт биеэрээ хүрэлцэн ирэх шаардлагатай болсон байна. Үүний дараа түүнийг шүүх хурал болно.
Тайландад хааныг доромжилсон тохиолдолд хүнд шийтгэл оноодог. Тус улсын шүүх хаант засаглалыг доромжилсон зүйл хэлсэн гэх хэргээр Монгкол Тиракот нэртэй эрэгтэйд 50 жилийн хорих ял оноосон юм.
30 настай Тиракот гурван жилийн өмнө өөрийн Фэйсбүүк хуудас дээр нийтэлсэн зүйлээсээ болж анх 28 жилийн хорих ял сонсож байжээ.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард давж заалдсан ч шүүх нэмж 22 жилийн хорих ял оноосон юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.