Нийгэм мэдээ
Он гарснаас хойш 16 хүн гол усны ослоор амиа алджээ

Он гарснаас хойш хагас жилийн хугацаанд 16 хүн гол усны ослоор амиа алджээ. Энэ жилийн хувьд нийт нутгаар хур бороо ихтэй урчаас голын түвшин нэмэгдэж үерлэх эрсдэл өндөр юм.
Иймээс амралт, аялал зугаалгаар явж буй иргэд гол , мөрний усанд орохдоо сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Гол мөрний ойр орчимд явахдаа,
- Сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Arhiar hdn awto osloor gol us gald hdn uheed duuslaa da